ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ ӨСЛӨӨ

Нийслэлийн статистикийн газраас хүнсний ногооны үнийг танилцуулав.

Өнгөрсөн аравдугаар сард монгол төмс 893, монгол лууван 2518 төгрөгөөр, монгол байцаа 1966 төгрөгөөр, хүрэн манжин 3118 төгрөгөөр, сонгино 2658 төгрөгөөр тус тус худалдаалж байв.

Тэгвэл өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 6.3 хувиар өсөж 1006 төгрөгөөр, монгол лууван 1.7 хувиар буурч 2553 төгрөгөөр, монгол байцаа 0.9 хувиар өсөж 2024 төгрөгөөр, монгол хүрэн манжин 4.4 хувиар өсөж 3424 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.