БНХАУ-ЫН НҮҮРСНИЙ ИМПОРТЫН 2/3-ЫГ ИНДОНЕЗ УЛС ДАНГААРАА БҮРДҮҮЛЖ ГОЛ НИЙЛҮҮЛЭГЧ ОРОН БОЛОВ

Одоогоор БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч Индонез улс болоод байна. 

Есдүгээр сард Индонез улсаас БНХАУ-д нийт 21 сая тонн нүүрс нийлүүлж импортын гуравны хоёрыг хувийг нь бүрдүүлжээ.

Тус улсын нүүрсний эрэлт өсөж, импортоо нэмэгдүүлснээр Индонезийн нүүрсний  үнэ шинэ дээд түвшинд хүртлээ өслөө.Зөвхөн энэ долоо хоногт гэхэд л тонн нь 160-170 ам.доллар хүрч өнгөрсөн сартай харьцуулахад 50 ам.доллароор өссөн дүн хагдаж байгаа юм.

БНХАУ-ын Засгийн газраас эрчим хүчний хямралтай холбоотойгоор импортод тавих хязгаарлалтаа сулруулж Австралийн нүүрсний импортод хориг тавьснаар  ийнхүү бусад улсын нүүрсний нийлүүлэлт өссөн байна.

Манай улсын хувьд цар тахалтай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт бураад байгаа билээ. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.