ЭМД-ААС ЗҮРХНИЙ ГАЖИГТАЙ ХҮҮХДИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭГ БҮРЭН ДААДАГ БОЛЖЭЭ

Жирэмсэн үед ээжийн хэрэглэж байгаа эм тариа, удамшил, ээж аавын амьдралын хэв маяг , архи тамхины хэрэглээ , идэж буй  хоол хүнс, агаар хүүхдийн урагт нөлөөлдөг. 

ЭХЭМҮТ-д хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эмчлэх судсан дотуурх мэс заслыг нэвтрүүлээд байгаа аж. Долоон жилийн хугацаанд жил бүр  60-120 хүүхдийг оношлон эрүүл болгожээ. Өмнө нь зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийн эмчилгээ, мэс заслын зардлыг  75 хувийг улсаас, ар гэрээс 25 хувийг гаргуулдаг байсан. Эмчилгээ нь дунджаар 500 мянгаас 5 сая хүртэлх төгрөгт хэлбэлздэг.

2021 оны ЭМД-ын тухай гуравдугаар тогтоолоор 100 хувь улсаас даадаг болсон нь иргэдийн нуруунаас нэлээдгүй ачааг хөнгөлсөн.Одоогийн байдлаар он гарснаас хойш 70 гаруй хүүхэд оношлогдож, даатгалын сангаас 120 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлээд байна. Зүрхний гажиг нь эмээр эмчлэгдэх боломжгүй  зөвхөн нээлттэй мэс засал эсвэл судсан дотуурх аргаар эмчилж болдог. Судсан дотуур хийгддэг мэс заслаар 100 хувь эмчлэгддэг аж.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.