КОРОНАВИРУСААР ӨВЧЛӨН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙСАН ИРГЭН ОРГОН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр 51 настай эмэгтэй Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт ковидын халдвар аван эмчлэгдэж байгаад сураггүй алга болжээ. Тус иргэнийг цагдаагийн газраас эрэн сурвалжилж байна.

Эмнэлгээс гарч явах үедээ хар хөх өнгийн углааш, дан цамцтай байсан аж. Хэргийг аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр ковидын халдвараас гадна сэтгэл гутрал, мэдрэлийн гаралтай өвчний оноштой байжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.