ТОМООХОН ЭМНЭЛГҮҮД ЭНЭ САРЫН 15-С COVID-19-Р ӨВЧЛӨГСӨДИЙГ ХҮЛЭЭН АВАХГҮЙ


Коронавирусын шинээр илрэх тохиолдолын тоо буурсан ба 14 хоногийн өмнө эмнэлэгт нийтдээ 17,392 хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 10,727 болжээ. 

Халдварын улмаас эмнэлэгт хэвтэгчдийн тоо хоёр долоо хоногийн хугацаанд 38.3 хувиар буурсан байна.

Үүнийг дагаад,

  • маш хүнд хүний тоо 37 хувиар,
  • хүнд хүний тоо 40 хувиар,
  • хүндэвтэр хүний тоо 30 хувиар,
  • хөнгөн хүний тоо 45 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарчээ.

Халдварын оргил үед халдварын улмаас улсын хэмжээнд 22,400 орчим хүн хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 50 хувиар мөн буурчээ.

Бүх л томоохон эмнэлгүүд оргил үед өвчтөн авч хэвтүүлж бол одоо тохиолдлын тоо буурч байгаа учраас энэ сарын 15-наас хойш коронавирусийн тусламж үйлчилгээг буулгаж, үндсэн тусламж үйлчилгээ рүү илүү ажиллуулах төлөвлөлтийг хийжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.