ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ТАСАЛДСАН МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ

Хил гаалийн асуудлаас болоод зарим төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан мэдээлэл бий. Энэхүү асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан тухай мэдээлэл яаман дээр ирээгүй байна. Эмийн асуудал дээр зохицуулалт хийж байгаа. Бүрдүүлэлт хийгдсэн. УОК дээр хил, гаалийн зохицуулалтын тусгай нэгж ажиллаж байгаа. Мөн эм ханган нийлүүлэх байгууллагууд бусад эх үүсвэрээс эм татан авах зохицуулалт хийж байна. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд: Манай улс дөрвөн боомтоор эмээ татан авдаг. Эмийн дийлэнхийг Замын-Үүд боомтоор нэвтрүүлдэг учраас тодорхой хэмжээний эм, бараа бүтээгдэхүүн тасалдах нөхцөл үүснэ. Тиймээс ЭМЯ эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай нэвтрүүлэх асуудлаар ГХЯ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Бусад боомтоор эмээ оруулах ажлыг мөн судалж байгаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.