ОРГҮЙ ЭМНЭЛЭГ, ТОЛГОЙГҮЙ САЙД

Халдвар авсан иргэд эмнэлэг бараадсан ч нэмэргүй болоод олон хоног өнгөрлөө. Эмнэлгээс аврал ирэн тэнхээ баран очсон иргэн тусламж авч чадалгүй үүдэнд нь нас барсан харамсалтай үйл явдал болоод иргэдийн шүлс хатаагүй байна.


Энэ хугацаанд шийдэл гаргаж эмнэлгийн орны хүрэлцээг нэмэгдүүлж эмч ажилчдын хүний нөөцийн асуудлыг цэгцлэх хугацаа байсан. Гэтэл өнөөдөр Нийслэлийн хэмжээнд орны хүрэлцээ байхгүй таазандаа тулсаан гээд мэдээлэл өгөөд сууж байгаа нь яамны болон УОК ийн үнэн төрх.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын онцгой комиссын алдаатай, цагаа олоогүй оновчгүй журмаас болж автомашиндаа нас барж, төрсөн ээж нь бяцхан охиноо хэдхэн метрийн цаана уйлуулсаар хорвоогоос үдсэн гэх мэт олон хөрсөн дээрээ буугаагү журмаас болж олон хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн талаар дурдаад байвал дуусашгүй олон тохиолдол бий.

Энэ бүхний дараа Эрүүл мэндийн сайдын тушаал гарч, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам гаргажээ. Гаргасан журмыг хэрэгжүүлэх Ажлын хэсэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагаас гадна Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эмийн хяналтыг зохицуулах газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн төлөөллүүд багтсан байна.

Энэхүү журманд: 

- Эмнэлгүүд өөрсдөө хэвтэн эмчлүүлэгчдээ авдаг байсан бол одоо ор зохицуулалтын баг хэвтэх хүмүүсийг         эмнэлэг рүү илгээнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгүүдээс сулрах орны тоон мэдээллийг урд орой нь авч, маргааш     нь өвчтөнүүдийг хуваарилна гэсэн үг.

-  Энгийн болоод эрчимт эмчилгээний, хүчилтөрөгчийн хэрэгцээт ор хэчнээн байгааг тус баг нэгтгэнэ.

-  Энэхүү багаар дамжаагүй иргэдийг эмнэлэг дураараа авч хэвтүүлбэл эрүүл мэндийн даатгал нь тухайн эмнэлэгт олгогдохгүй гэх зэрэг өөрчлөлтүүдийн хийсэн байна.


Нэн түрүүнд шаардлагатай байгаа ор нэмж дэлгэх гэхээсээ илүү өвчтөнүүдээ маш хүнд, хүнд, хөнгөвтөр гэж ангилаад хэнийг хаана хэвтүүлэх вэ гэдгийг УОК оос шийдэхээр болсон гэсэн үг.  

Өмнө нь эмнэлгүүд өвчтөнөө хэвтэн эмчлүүлснийх нь дараа мэдээллээ нэгтгэж өгдөг байсан бол журам батлагдан гарснаар одоо хэвтэхээс нь өмнө мэдээллээ нэгтгэж хэвтэх эсэх зөвшөөрөл авдаг болсон аж.

ЖУРАМ ДАГАХ НЭРЭЭР ЭМНЭГИЙН ҮҮДЭНД ХЭДЭН ИРГЭН АМИА ӨРГӨХ БОЛ

Энэхүү журмыг ХӨСТҮ ийн мэргэжилтнүүд шүүмжилж, хэрэгжүүлэхэд олон бэрхшээл болон хүндрэл гарч болохыг УОК руу саналаа хэлж байгаа ч авч хэлэлцэхгүй байгааг эх сурвалж мэдээллээ.

Журам бодит байдал дээрээ хэрэгжвэл, иргэн халдвар авч хүндрээд эмнэлэгт хэвтэхээр болбол заавал УОК руу хандаж хүлээж байж хэвтэх журам хэрэгжиж байна. Үнэн хэрэг дээрээ коронавирусын халдвар гэнэтийн байдлаар хүндэрч амьсгалах аргагүй болдог гэдгийг ЭМЯ болон УОК мартсан бололтой. УОК ийн зөвшөөрлийг хүлээж эмнэлгийг үүдэнд хэдэн иргэн хорвоогийн мөнх бусыг үзүүлэх бол гэдэг айдас иргэдийн дунд түгсээр....

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.