ЯВГАН ХҮНИЙ ГАРЦААР БУЦАЖ ЭРГЭСЭН ЖОЛООЧ НАРТ ӨНӨӨДРӨӨС ХАРИУЦЛАГА ТООЦНО

 2021 оны аравдугаар сарын 26-нд буюу өнгөрсөн мягмар гарагт Хан-Уул дүүргийн Орчлон сургуулийн урд явган хүний гарцаар буцаж эргэж буй жийп машинуудын дүрс бичлэг сошиалд тарсан билээ.

Уг зөрчлийг Тээврийн цагдаагийн албанаас бүртгэж авсан бөгөөд Зөрчил хянан шийдвэрлэх хэлтэс рүү шилжүүлсэн байна. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэв.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.