15 НАСТАЙ ОХИН ЭЭЖТЭЙГЭЭ МАРГАЛДАН ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ГАЛТ ТЭРГЭНД ДАЙРУУЛАН НАС БАРЖЭЭ

Өчигдөр Багахангай дүүргийн 2-р хороонд 22:10 минутын үед Төмөр замын 510-р километрийн 6-р зуутад галт тэргэнд дайруулсан хүн байна гэсэн дуудлага цагдаагийн газар иржээ.

Тодруулбал:Тус хороонд оршин суух 15 настай Ц Чойр-Улаанбаатар чиглэлийн ачааны 2651-р галт тэргэнд дайруулж нас барсан байжээ.Урьдчилсан байдлаар талийгаач ээжтэйгээ маргалдсан байж болзошгүй аж.

Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.