ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ҮНДЭСЛЭН 2-3 НАСТНУУДЫГ ЦЭЦЭРЛЭГТ ХАМРУУЛАХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭ

Эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн цэцэрлэгт 2-3 настнуудыг танхимын сургалтад хамруулах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. 

Коронавируст халдвараар 0-17 хүртэлх насны хүүхдийн өвчлөл нийт тохиолдлын 19.1 хувийг эзэлж байна. Үүнээс 2-3 хүүхдийн өвчлөл 9-11 хувь байгаа аж. Хүүхдийн халдварын тохиолдлын дийлэнх буюу 70.5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Одоогийн байдлаар Багш, ажилтны КОВИД-19 халдварын эсрэг вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 95 хувьтай байгаа. Харин цэцэрлэгийн насны хүүхдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 60 хувьтай байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.