Ковидын шинжилгээ авах сургалтанд сургууль цэцэрлэгийн эмч нар хамрагдлаа

НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Боловсролын газраас ХӨСҮТ, СЭМҮТ-тэй хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын сургалт явууллаа.


“Сургууль, цэцэрлэгийн байгууллагад коронавируст халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ”, “Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт”, “Коронавируст халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх нь” зэрэг сэдвээр сургууль, цэцэрлэгийн 1,000 гаруй багшид цахим сургалт хийсэн юм. 

Баянгол , Сонгинохайрхан  , Багануур , Баянзүрх  , Чингэлтэй  , Хан-Уул  , Сүхбаатар  , Багахангай , Налайх дүүргүүдэд халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт, хариу арга хэмжээ болон шинжилгээний сорьц авах, бүртгэх, мэдээлэх аргад эмнэлгийн ажилчид тус тус суралцсан байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.