Боловсролын салбарынхны хамраа сөхөж, халаасаа зузаалдаг үе ид өрнөж байна

Нууц биш нэгэнт түмэн олон мэддэг далд бизнес бол хүүхдээ сургууль, цэцэрлэгт элсүүлэх авилгын гэмт хэрэг болоод удаж байна. Тухайн гэмт хэрэгт магадгүй хамгийн олон оролцогчтой авилга албан тушаалын гэмт хэрэг байж мэдэх юм. Ерөнхийдөө 9 сарын 1-нийг авилга албан тушаалын хэрэг дагадаг болоод олон жилийн нүүр үзэж байна. Хүүхдээ сургалтын чанар, орчин нөхцөлөөс шалтгаалан харьяалалын бус сургууль, цэцэрлэгт элсүүлэхдээ авилга өгч авсан гэх хэргүүд ихээхэн сонсогдох боллоо. Хамгийн харамсалтай нь бид тухайн авилгын хэргийг байх ёстой зүйл мэт боддог болоод нилээд удаж байна. 


                                                             Сургуулийн өмнөх боловсрол дахь авлига

Намрын намарт л эцэг, эхчүүд “Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэтэл бүртгэл нь дуусчихаж” хэмээн танил тал, ар, өврийн хаалга хэрэглэчихээр хүний эрэлд гардаг. “Хүүхэд цэцэрлэгт оруулж өгнө. Хүссэн сургуульд нь зуучилж өгнө. Сайн багшид шавь оруулна” гэх мэтийн зарын шинжтэй зүйлс ч хөвөрдөгийг бүгд мэднэ. Хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд хичээлийн эрхлэгч, ангийн багш, арга зүйч гээд холбоотой бүгдийнх нь гарт хэдэн төгрөг атгуулах шаардлага үүсдэг. Үгүй бол “Хүүхдийн тоо гүйцсэн. Нэмж хүүхэд бүртгэхгүй. Ачааллаа дийлэхгүй байхад юун хүүхэд нэмж авах” гээд халгаахгүй байгааг нуух юун. 

                                                                       Дунд сургуулийн өглөг

Нас нь болов уу, үгүй юу бүгдийг нь сургуульд оруулдаг. Үүнд бас авлига хэрэгтэй. Орчин цагт эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсрол мэдлэгт юу юунаас илүү анхаарч, шаардлагатай бүх авлигыг өгдөг болсон. “А үсэг заасан багш нь сайн байвал цаашдаа биеэ даачихдаг юм” гэх ойлголт нийтлэг байдаг. Үүнтэй холбоотойгоор  эцэг, эхчүүд сайн сургууль, сайн багшийн эрэлд гардаг. Нэгэнт хүүхдээ оруулчихсан гэж орхиж болдоггүй. Оруулсан эрхмүүдийн гарийг мөн л цайлгах шаардлага тулгарна. Гарийн цайлгах гэдгийг л одоогийн хэллэгээр авилга хээл хахууль гэж нэр өгөөд байгаа юм. Хүн бүр хүүхдээ дунд сургууль төгсгөж үзсэн болохоор өөр баримт дурдаад ч илүүц биз. Түүнчлэн гадаадын их, дээд сургуульд тэтгэлэгтэй болон улсын зардлаар суралцахыг хүсэгч, суралцагсдын дундах авлига төгрөгөөр бус валютаар хэмжигддэгийг харъяа  яамны мэргэжилтэн цухуйлгаж байсан.

Энэ мэт байдлаар тухайн бизнес аль хэдийнээ хүрээгээ тэлж магадгүй тухайн авилгын хэрэгт холбогдоогүй эцэг, эх байхгүй болсон байх. Хамгийн томоохон жишээг авч үзвэл : 


Авлигатай тэмцэх газраас улсын тэргүүний гэх тодотхолтой 1-р сургуулийн захирлыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилж байсан. Нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байсан бөгөөд энэ үйлдэл нь удаа дараа гарч байсан нь тухайн үед тогтоогдож байсан.


Энэ бол ганцхан жишээ. Үүнээс цааш хичнээн сургууль, цэцэрлэгийн захирал, багш нар эцэг, эхчүүдээс хэдэн төгрөгийн хахууль авч байсан гээд хайвал хамгийн олон холбогдогчтой хэрэг ч байж мэдэх юм. 


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.