SOCIAL NEWS
Гадаадаас ирж буй иргэдийг тусгаарлахгүй, онгоцны буудал дээр шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо. Ийнхүү гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПСР шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ.

Гэр хорооллын халтиргаа их үүсдэг, өгсүүр замуудыг тэгшилж байна

2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд гэр хорооллын гудамж талбайн өгсүүр буюу өвлийн улиралд халтиргаа ихээр үүсдэг, эвдрэл ихтэй замуудыг хусаж тэгшлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хийж байна. Одоогийн байдлаар СХД-ийн 30, 31, 43, 23, 39-р хорооны гэр хороолол дах шороон замыг хусаж тэгшлээд байна.

0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлэн иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй хэмээх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа. 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг батлуулахын сацуу хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд үүрэгдлээ. Нийслэл хотын өмнө тулгамдаж буй олон асуудлын үндэс нь замбараагүй газар олголт байсны сацуу цаашдын хөгжилд ч газар олголт ихээхэн нөлөөтэйг тэрээр тодотгосон юм.

Хакухо зодог тайлах уу?

Японы т омоохон телевиз, агентлагууд нь мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, их аварга Хакухог зодог тайлахаар шийдсэн талаар нэлээдгүй шуугиад эхэллээ. Хэвлэлд бичсэнээр Хакухогийн зодог тайлах шалтгаан нь баруун өвдөгний архаг гэмтэл гэнэ. Долоодугаар сарын барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлсэн хэдий ч өвдөгний гэмтэл нь одоогоор бүрэн эдгээгүй байгаа. Тэрээр намрын барилдаанд зодоглоно гэж байсан ч дэвжээнд нь коронавирус гарсан тул барилдаагүй.

Э.Цэндбаатарыг 20 сая төгрөгөөр шагналаа

Засгийн газраас Токиогийн олимпод боксын -57 кг жинд шагналт тавдугаар байрт орсон тамирчин Э.Цэндбаатартыг 20 сая төгрөгөөр шагналаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд оролцсон тамирчдыг хүлээн авч уулзсан бөгөөд э нэ үеэр Э.Цэндбаатарт шагналыг нь гардуулан өгсөн юм. “Токио-2020” олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ОХУ-ын боксчинтой тулалдаж, шүүгчийн үнэлгээгээр ялагдсан үе саяхан. Tweet

Картаа баталгаажуулаагүй, угаар мэдрэгчгүй өрхүүдэд түлш худалдаалахгүй

Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр болсон. Энэ жилийн тухайд нийслэлд борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаалах бөгөөд эхний ээлжид 200 цэгээр дамжуулан борлуулах аж. Засгийн газраас 2021-2022 оны галлагааны улиралд “Нэг өрх- нэг карт” зарчмыг баримталж, сайжруулсан түлшний борлуулалтыг хийхийг Тавантолгой түлш ХХК-д үүрэгдсэн. Тиймээс айл өрхүүд гэрт байгаа картаа өрхийнхөө бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулах шаардлагатай. Бүртгэлгүй карттай бол түлш олгохгүй гэдгийг албаныхан анхаарууллаа. Иргэд 7011-9400 дугаарын утсанд хандаж харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх салбарт очиж картаа баталгаажуулна. Мөн угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг санууллаа.Төхөөрөмж нь эвдэрсэн бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой бөгөөд засвар авахааргүй гэмтэлтэй бол угаар мэдрэгчийн төхөөрөмжийг зайлшгүй худалдан авна. Угаарын хийн мэдрэгчгүй айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлш худалдаалахгүй, мөн картыг нь идэвхжүүлэхгүй юм байна. Эх сурвалж: Таван толгой түлш ХХК Tweet

Халдвар аваад гэртээ эмчилсэн бол өрхийн эмчийнхээ тодорхойлолтоор тэтгэмж авна

Коронавирусийн халдвар аваад, гэрээрээ эмчлүүлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл хувиараа төлдөг болон ажил эрхэлдэг хүмүүс к овид-19-ийн халдвар авсан иргэн энэ тухайгаа өрхийн эмнэлэгтээ утсаар мэдэгдэж, бүртгүүлнэ. Ингэсэн тохиолдолд байгууллага нь цалинг нь бүтнээр олгож болно. Бүтэн цалинг олгохгүй гэвэл өрхийн эмчээсээ тодорхойлолт авч, албан байгууллагадаа өгч, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авна. Халдвар авсан иргэд багц шинжилгээ өгч, мэдээлэл нь цахим бүртгэлд орж өрхийн эмч тус мэдээлэлд үндэслэн тодорхойлолт бичнэ. Өрхдөө мэдээлэл өгөөгүй, бие даан эмчилсэн тохиолдолд тэтгэмж авах боломжгүй юм. Tweet

“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлнэ

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Есдүгээр сарын 16-23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Эдгээр өдрүүдэд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой хадгалах, өрхийн бизнесийг сайжруулан ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Сүхбаатарын талбайд нийт 50 асраар үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг ханган ажиллаж байна. Tweet

Pеппэр Төгөлдөр(Lil Thug E)-д туслах аян өрнүүлж байна

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуугаараа сонсогч олны хайр хүндэтгэлийг хэдийнээ хүлээсэн чадварлаг залуу реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E цусны цочмог хорт хавдар тусжээ. Монголдоо эмчлэгдэх боломжгүй бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай тулгараад байгаа юм. Дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм. Олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нэгэн. Эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болохоор байгаа гэнэ. #BigLIFEforLilTHUGE хандивын аяныг гэр бүл,найз нөхөд,уран бүтээлчид эхлүүлсэн. Монголын нийт ард түмнээ хандивын аянд идэвхтэй оролцож залуу өсөх ирээдүйтэй нэгэн уран бүтээлчээ эрүүл саруул авч үлдэхийг уриалж байна. ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК – 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/ Доорх сошиал хуудаснуудыг дагаж албан ёсны нэгдсэн мэдээллүүдийг авна уу: – –

Өнөр бүлийн Өнгөтэй аав “Дижитал”-ын Эрка

Гучин насны босго дөнгөж хүрч явахдаа дөрвөн хүүхдийн эцэг болж учраа олохгүй сандран явж байсан залуухан аав бол Дижитал хамтлагийн дуучин Эрдэнэбилэг буюу Эрка. Өдгөө тэрээр наймдахь хүүхдээ өлгийдэн авахаар догдлон гүйж байгаа гэнэ шүү. Тэрээр сүүлийн жилүүдэд уран бүтээлийнхээ хажуугаар хувийн бизнесээ эхлүүлээд тун чиг амжилттай яваа сүйхээтэй эр. Өөрийн цахим хуудсаа өнөр гэр бүлээрээ чимжээ.

1 ... 13 14 15 16 17 18 19 20 21 ... 24