Х.Нямбаатар: 0.07 га-гаас бусад төрлийн газрыг дуудлага худалдаагаар олгоно

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Авлигын индексийг бууруулахын тулд бид төрийн үйл ажиллагааг цахимжуулж, бүтцийг цэгцэлж, орон тоог бууруулахаар ажиллаж байна.

Аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сум дүүргийн, аймаг нийслэлийн газрын албанд очилгүй иргэд өөрийн газрын гэрчилгээг цахимаар авах боломжтой болно.

Цаашид газрыг гурван үндсэн чиглэлээр олгохоор бэлдэж байна.

  1. Жил бүр үнэгүй олгогдох 0.07 га газар цахимд ил болж, иргэд хүсэлтээ гаргадаг болно.
  2. 0.07 гагаас бусад бүх газрыг цахимаар дуудлага худалдаагаар эзэмшүүлнэ.
  3. Мөн төр өөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх газраа өөртөө олгоно.

Энэ онд Монгол Улсын авлигын индексээрээ 180 орноос 118-д жагссан. Үүнийг сайжруулах нь Засгийн газрын зорилго.

Авлигын индексийг сайжруулах нэг арга нь төрийн ажиллагааг цахимжуулах юм. Намрын чуулганаар цахимжуулахтай холбоотой дөрвөн хуулийг шийднэ.

Төрийн байгууллагаас гаргадаг зөвшөөрөл, лицензийг цахимжуулахаар ажиллаж байна" гэв.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.