0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлэн иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй хэмээх шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа.

2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг батлуулахын сацуу хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд үүрэгдлээ.

Нийслэл хотын  өмнө тулгамдаж буй олон асуудлын үндэс нь замбараагүй газар олголт байсны сацуу цаашдын хөгжилд ч газар олголт ихээхэн нөлөөтэйг тэрээр тодотгосон юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.