ТӨЛӨӨЛӨГЧ Б.ЖАГАР “ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДАГУУ НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН СПОРТ ЦОГЦОЛБОР” БАЙГУУЛАХЫГ САНААЧИЛЖ , ХОТЫН ДАРГА Д.СУМЬЯАБАЗАР ДЭМЖЖЭЭ

Хан уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Жагар “Бетонон ширэнгээс татгалзая” хэмээн нийслэлчүүдээ уриалж , туул голын эрэг дагуух газар олголтыг цэгцэлж харин үүний оронд “Нийтийн эзэмшлийн спорт цогцолбор байгуулах” санал гаргаж хотын даргад хүргүүлж байв. Харин түүний энэ саналыг хотын дарга Д.Сумьяабазар дэмжиж , нийслэлчүүд нийтийн эзэмшлийн спорт цогцолбортой болох ажил бодит болж биелэх боломж бүрдэж эхэллээ.

Төлөөлөгчийн саналыг иргэд олон нийт итгэж дэмжсэнээр ийнхүү ажил хэрэг болох боломж нөхцөл бүрдэхээр болжээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндэд чухал хөрөнгө оруулахуйц шийдвэр гаргахаар зэхэж байгаагийн илрэл болж нийслэлийн холбогдох албан тушаалтнууд ХУД-ийн 19 , 20-р хороонд ажиллаж нөхцөл байдалтай биечлэн танилцлаа. 

Зайсангийн гүүрнээс яармагийн гүүр хүртэлх туул голын сав газар буюу усны нөөц , усан сан бүхий газарт хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламжийг барьж эзэмшиж байгаа нь нийслэлчүүдийн нийтийн эрх ашгийг хөндсөн асуудал гэж иргэд олон нийт ч , иргэдийн хурлын төлөөлөгч ч үзсэн. Иймд тэд нийслэлийн төсөвт хүндрэл чирэгдэл учруулалгүйгээр нийтийн эрх ашгийн төлөө , нийтийн эрүүл мэндийн төлөө нэгдэж бүтээн байгуулалтыг дэмжиж гарын үсгээ зураар 28н мянгуулаа болсоныг нь хотын даргад уламжилаад байна.

Нийтийн эзэмшлийн спорт цогцолборыг байгуулахын тулд өмнө нь олгосон хууль ёсны газруудыг өөр байршилд сольж олгох , хууль бус олголтуудыг цуцлах , ахин шинээр газрын зөвшөөрөл олгохгүй байх зэрэг асуудлуудыг шат дараалалтай шийдвэрлэхийг одоо бид харж хүлээх л үлдлээ. Ямартаа ч тус цогцолбор ашиглалтанд орсоноор нийслэлчүүдэд нийтэд нь зориулсан :  

Дугуйн зам 

Сагсан бөмбөгийн талбай 

Гар бөмбөгийн талбай

Бага насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай 

Жирэмсэн болон амаржсан эхчүүдэд зориулсан тусгай талбай

Ахмадуудын дасгал хөдөлгөөнд зориулсан талбай болон сургууль цэцэрлэг зэргийг туул голоо түшиглэн бүтээн байгуулах боломжтой.

Иргэдээ төлөөлнө хэмээн иргэдийн хурлын төлөөлөлд сонгогдсон эрхэм төлөөлөгч нар ч энэ асуудалд гар бие оролцож дэмжиж ажиллах нь тэдний үндсэн үүрэгт ажлын нэгээхэн хэсэг боловч нэг ч төлөөлөгч одоогоор энэ бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллахаа илэрхийлээгүй л байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.