ЖДҮ-ГИЙН ХУЛГАЙГ МОНГОЛЧУУД МАРТААГҮЙ !

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд 2018 онд ХХААХҮЯ-ы дэргэдэх Жижиг, Дунд Үйлвэрлэлийг Хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан нь тогтоогдсон байдаг. Тухайн үеийн нэр бүхий эрх мэдэлтнүүдийн "Оффшор" баримтууд дэлгэгдсэнээр, тэд төсвөөс нэн хөнгөлөлттэй зээлийг хувааж авдаг болох нь тогтоогдсон. ЖДҮХС-гаас 2018 онд 134 иргэн, аж ахуй нэгжид зээл олгосон бөгөөд тэдгээрээс 120 гаруй нь улстөрчидтэй ямар нэгэн хамааралтай аж ахуй нэгжүүд эзэлж байгаа нь шалгаруулалт шудрага явагдаагүйг илтгэж байгаа юм. Нэг ёсондоо Жижиг, дунд үйлвэрлэгчдэд тус зээл Мөрөөдлийн зээл болон хувирсан байдаг. Ягаад гэвэл тус зээл Жижиг, дунд үйлвэрлэлд биш том дарга нарын бизнест завшуулсаар дууссан. 


Тэгвэл тухайн үед МАН-ын дарга У.Хүрэлсүх “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан гишүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй”  гэж бүлгийн хурал дээр хэлсэн гэх мэдээлэл байдаг. Гэтэл үнэн бодит байдал дээр 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн 42 гишүүдийн 30 нь ЖДҮ-д нэр холбогдсон эрхмүүд байсан нь иргэдийг доромжилсон үйлдэл болсон юм. Гэвч иргэд тэдгээрээс мөн л өөрсдийн сонголтоо хийж УИХ-ын гишүүний сэнтийд залчихсан нь харамсалтай. Тэгвэл доор нэр дурдагдаж буй гишүүдийг ЖДҮХС-гаас иргэд, аж ахуй нэгжийг зээл авахад нь ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн Нийслэлийн прокурорын газар, АТГ-аас шалгаж байсан. 


Тухайн үеийн Улсын их хурлын гишүүдийн талаас их хувь нь холбогдсон жижиг дунд үйлвэрлэлийг самрагчид нь гишүүд болон сайд нар болон хувирсан байдаг. УИХ-ын 49 гишүүн холбогдсон ЖДҮ-гийн хэргийн гол буруутан нь Тухайн үеийн УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон түүний удирдаж байсан яамны хэдэн дарга нар байсан юм. Тиймээс ч гол буруутан болох сайд асан Б.Батзоригийг тухайн үед эргүүлэн татах асуудлыг шүүх болон ерөнхий прокуророос гаргасан ч ЖДҮ-д холбогдсон УИХ хэлэлцээд түүнийг авч үлдэж байсан. УИХ-ын нэр бүхий 49 гишүүн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, олон тэрбумын зээл авсан хэрэгт холбогдон шалгагдсан. Тэдний дийлэнх нь нэг бус ББСБ эзэмшиж байсан нь тухайн үед тогтоогдсон байдаг. Тэдгээр эрхмүүдээс яг өнөөдрийн байдаар ямар ч шийтгэл ялгүй, бүүр цаашлаад зээлээ эргэн төлөөгүй эрхмүүд байсаар байна. ЖДҮХС-ын мөнгөөр хөрөнгөө нэмэгдүүлсэн, ашиг орлого олсон төрийн түшээдийг Монголчууд мартах учиргүй!!!

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.