SOCIAL NEWS
Ж.Батзандангийн балайрал

Ардчилсан намын бүлгийг задлаж, Ардын намынхантай нэгдэн МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан цаг саяхан мэт. Удалгүй хоолойн хөвчөө тасартал бахирч явсныхаа хэргийг гаргаж Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон. Тэрээр эрх ямбаны алба нь хорих шийтгэл шиг санагдсан бололтой.Өөрийн цахим хуудаснаа “Миний бие Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд өөрийн сошиал платформуудаараа дамжуулан нийтлэл, мэдээлэлүүд тогтмол хүргэх болно. Мөн миний бие Монгол улсын Элчин сайд биш, харин хууль, улс төр, эдийн засаг, нийгмийн судлагаа хариуцсан Зөвлөх нэртэй ажилтан болохыг зөвөөр ойлгоно уу. Гадаадад зөвхөн томилогдсон элчин сайд л Монгол улсыг албан ёсоор төлөөлнө. Судлаач, зөвлөх төлөөлөхгүй гэдгийг ч энэ дашрамд дуулгая” гэжээ. Хоолойн хөвчөө тасартал орилж шоудсаны хөлсөнд авсан энэхүү алба тушаал нь дипломат албанд зүтгэж яваа олон хүний нэг насны хүсэл мөрөөдөл нь байдаг гэхэд хэлсдэхгүй. Зарим нь насаараа ийм албаны төлөө зүтгэсээр тусыг эс олон тэтгэвэртээ гарах нь бий. Ж.Батзандангийн хувьд бол ердөө цөллөг төдий албаар үнэлэгдэж байгаа нь харамсалтай. Ийм сэтгэлээр албаны ажлыг хашиж байгаа хүн түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь юу л бол. Төрийн ажлыг хийсэн шиг хийгээд хийж чадахгүй бол мэддэг мэдлэгтэй нэгэнд нь балаг тарьхаасаа өмнө Батзандан минь байр сууриа тавьж өгсөн нь дээргүй юу? VOTE UP VOTE DOWN

Э.Батшугар болон түүний сонгуулийн штабынхан короновирусын халдвар авсан уу?

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхлээд явж байна. Хэнтий болон Сонгинохайрхан дүүрэгт 14 нэр дэвшигч хүч үзэж байгаа. МАН-аас тус тойрогт нэр дэвшигч Э.Батшугар болон түүний сонгуулийн штабынхан короновирусын халдвар авсан сурагтай. Халдвар авсанаа бусад өрсөлдөгчдөөсөө ихээхэн нууцалж ард иргэдтэй уулзахдаа халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримталж байгаа гэнэ. Э.Батшугар нэр дэвшигч нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН-аас тус тойрогт нэр дэвшиж “өвдөг шороодож” байсан удаатай. Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тус нам татан буугдаж, МАН-тай эргэн нэгдсэн.

Р.Чойномын охин аавынхаа номнуудаар мухлаг нээжээ

Монголын суу алдарт яруу найрагч Р.Чойномын охин Мөнхтэмүүлэн аавынхаа уран бүтээлүүдээр номын мухлаг нээлээ. “Өд” сангийн тэргүүн, Чойном судлаач, доктор Д.Ганбат “Чойномын номын мухлаг” дэлгүүрийн нээлтийн үеэр бүрэн цуврал номуудыг охинд нь бэлэглэн, уран бүтээлийнх нь санг арвижуулжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: 2030 он гэхэд Монгол Улс тэрбум мод тарих ажлыг эхлүүлнэ

Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ: Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдлээ. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, “Сүүлийн хэдэн арван жилд уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтөнд аюулын харанга дэлдэж байна. Үүний учир шалтгааныг зөв оношлох нь хорт үр дагаврыг арилгах гол арга юм. Энэ бол бид эх дэлхий, байгаль орчиндоо хоноцын сэтгэлээр хандсаны уршиг юм. Хүн төрөлхтөн хүн хүнтэйгээ зөв сайхан харьцах ёс суртахууны тухай ихэд ярьж ирсэн боловч, эх байгальтайгаа зөв харьцах талаар төдийлөн хичээсэнгүй нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Цар тахлын хөл хорионы үеэр озоны давхарга хурдан нөхөгдөж, орчны бохирдол буурах, гол ус цэнгэгших, амьтан, ургамал сэргэх зэрэг байгаль эх амсхийж, өөрийгөө нөхөн сэргээж буй эерэг өөрчлөлт түр зуур боловч ажиглагдсан. Энэ нь хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ харьцах хандлагаа өөрчилж, үр дүнд хүргэх бодит алхмуудыг хийх ёстойг харуулж байна. Ойн түймэр, хар салхи, үер ус, ган зудын давтамж, цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж, дэлхийн өнцөг булан бүрд асар их хор хохирол учруулан гамшгийн хэмжээнд хүрч байгаа нь ч үүний бас нэгэн нотолгоо юм. Монголчууд бид эрт үеэс эцэг тэнгэр, эх дэлхий хэмээн байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, уул усаа аргадан тахиж, түүнээс эрчим авч амьдарч ирсэн ард түмэн. Эцэг, өвгөд маань байгаль дэлхийн ааш араншинг ажигч гярхайгаар танин мэдэж, малын ашиг шим, хоол хүнсээ хүрээлэн буй орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй байдлаар боловсруулан хэрэглэж ирсэн. Мод, ус, ан амьтан зэрэг хангай дэлхийн хишгийг зөвхөн өөрсдийн ахуй, хэрэгцээнд тааруулан ариг гамтай хүртэж, нөөц баялгийг хямгадан, үр хойчдоо өвлүүлдэг байв. Дэлхийн хоёр тэрбум гаруй хүний амьжиргаанд заналхийлж буй цөлжилт болон манайд үүсээд байгаа шар шороон шуурга бидний хувьд нэн тулгамдсан асуудал болж байна. Өдгөө Монгол орны нутаг дэвсгэрийн багагүй хувь нь цөлжилт, газрын доройтолд ямар нэг хэмжээгээр өртөөд байна. Монголчуудын бүтээсэн “Нүүдлийн соёл иргэншил”-ийн байгаль эхээ хүндэтгэн дээдэлж, зүй зохистой харьцах уламжлалт арга ухаанаас суралцан өнөө цагийн шинжлэх ухаан технологийн ололт, бусад улс үндэстний уламжлалт туршлагатай хослуулан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” гэлээ.

Өөрийгөө “умартан" бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэгч эмч

Бяцхан үрсийн эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсон алд биеэ умартан ажиллаж буй цагаан халаадтай тэнгэрийн элч бол Улаанбаатар Сонгодо эмнэлгийн захирал, “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч. Тэрээр 200 гаруй зүрхний асуудалтай бяцхан хүүхдэд “Зүрх мартахгүй” мөнгөн фонд үүсгэж, амьдрал бэлэглэсэн ачтан. Өөрөө ходоодны хорт хавдраар өвчилж, БНСУ-д хагалгаанд орж ходоодныхоо 65 хувийг тайруулсан ч ажлаа хийсээр. Өнгөрсөн нэгдүгээр сард хийлгэсэн хагалгаанаасаа хойш байнгын химийн эмчилгээнд байгаа. Сүүлийн үед өөрийн зүүд, мэдрэмжээ цахим хуудаснаа бичих болжээ. Олон жилийн өмнө бурханд одсон дүүтэйгээ зүүдэндээ уулзсан тухайгаа бичиж олны зүрхэнд хөнгөн гунигт хураасан. Өөрийн цахим хуудаснаа “мэддэг юм цөөрсөөр … бараг алга болж байх шиг … мэдрэмжийн ертөнц байсан одоо технологийн л самсара болж байх шиг … шүд зууж байж 4 дэх курсээ дуусгах нээ … дэн дун л … энэ 7 хоногт 14 ч хүүхэд орж байдаг” хэмээжээ.

Тэтгэврийн зөрүүг нүдээ ширгэтэл хүлээсээр хорвоог орхиж байна

Манай улсад 320 гаруй мянган ахмад настан байдгаас ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон.Ийнхүү тухайн үеийн ханшаар тооцогдож одоогоор 350 мянган төгрөгийг гар дээрээ авдаг аж. Ахмадын тэтгэврийг амьжиргааны өртгийн өөрчлөлт, үнийн инфляцийн өсөлттэй уялдуулан нэмэгдүүлэхийг тэд төрөөс удаа дараа шаардаж байгаа.Буурлууд маань чихэр горьдсон хүүхэд шиг дорвитой арга хэмжээ авахыг нүдээ ширгэтэл харуулдсаар эхнээсээ хорвоог орхицгоож байгаа эмгэнэлтэй төрх хэдийнээ бий болоод удаж байна. Ахмадуудын холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар мэдээлэл хийхдээ “Ахмадын байгууллагын гол үүрэг нь ахмад настны эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх, ахмад настнуудтай холбоотой гарсан төр засгийн хууль тогтоомжийг ахмад настнууддаа хүргэж үйлчлэх зэргээр ахмадуудад чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулах юм. Ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Монгол улсын нийт 320 мянган ахмад настны ихэнх нь 2011 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон хүмүүс байгаа. Тэтгэврийн зөрүү гэдэг ойлголт бол 1990 оноос хойш яригдаж байна. Ялангуяа 2001 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүс хуучны, бага цалингаасаа тэтгэвэр тогтоолгосон. Ихэнх нь 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Улмаар амьжиргаанд нь хүрэлцэхгүй, маш хүнд байдалтай байна. 1995 оны нэгдүгээр сарын 1-нээс даатгалын шинэ тогтолцоог гаргасан. Тухайн үед дээрх хуулийг хэрэгжүүлэхдээ 1990 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст тогтоосонтой нь ойртуулж, индексийг тогтоох гол зарчмыг нийгмийн даатгалын хуулиудыг батлахдаа шийдвэрлэсэн. Энэ дагуу засгийн газраас зургаан удаа тэтгэврийг индексжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч тэтгэврийн зөрүүг арилгахад шаардагдах хөрөнгийг төсвийн хүрэлцээ байхгүй гэх шалтгаанаар индексийг бага тогтоосон. Үүнээс үүдэн тэтгэврийн зөрүү арилахгүй байна. Сүүлийн таван жил тэтгэврийн зөрүү гэж сард 20,30 мянган төгрөг нэмж ирлээ. Гэтэл хуулийн дагуу тооцвол нэг хүнд 100-600 мянган төгрөгийн тэтгэврийн зөрүүтэй байгаа. Хамгийн сүүлд 2014 онд тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор индексийг шинэчлэн тогтоосон. Тухайн үед тэтгэврийн хэмжээ 50-120 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Энэ нь бодитой арга хэмжээ болсон юм. Гэтэл түүнээс хойш долоон жил ямар ч индекс шинэчлэн батлаагүй, зөрүү нь хуримтлагдаад байна. Улмаар ахмадуудын бухимдал дээд цэгтэй хүрлээ. Ахмадуудын ихэнх нь тэтгэврийн зөрүү арилгахыг хүлээсээр насан өөд болж байна.” хэмээжээ.

Улс төр, бизнест уран мэхээ гайхуулж яваа аваргууд

Монгол түмний хайр хүндэтгэлийн эзэд болсон бөхчүүдийнхээ бизнесийг сонирхуулъя: А.Сүхбат аварга Зүлэг ногоон дэвжээнээ “жижиг” А.Сүхбат уран хурц барилдаанаараа түмэн олноо өндөлзүүлж байсан цаг саяхан. Өдгөө түүний амьдрал дархан цаазат уулнаа буга хамгаалан, спирт найруулж бас эхнэр хүүхэд сольсон шиг явна. Тэрээр “Алтан хүнс” хэмээх компани байгуулж, архи, спирт, хүнсний бизнес өргөжүүлэн амжилттай яваа. Үүнийхээ ачаар өмнөх парламентэд дөрвөн жил суусан. Түүгээр ч барахгүй сүүлийн үед газар тариалангийн бизнесийг ихэд таашааж ханцуй шамлан ажилдаа оржээ. энэ салбар луу зүтгэх болсон нэг шалтгаан нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай холбоотой гэдэг. Мөн түүний бас нэгэн ажил нь боловсролын салбар. Тэгэхээр аварга өөрөө барилдахгүй ч гэсэн өөр шигээ сайн залуусыг бэлдээд, хажуугаар нь хэдэн төгрөг халааслаад сууж байвал хэн хэндээ ашигтай гэмээр боломжийн бизнес. Гарьд Ц.Цэрэнпунцаг Ямар ч сонирхолгүй болоод байсан үндэсний бөхийг сэргээсэн зургаан залуу зааны нэгээр дуудуулж байсан цаг саяхан. Даанч тухайн үед бөхийн хүч, хөлсийг үнэлэх үнэлгээ тун тааруу учраас Ц.Цэрэнпунцаг гарьд ямар ч орлогогүй том цолтой бөх байснаас гээд бизнес хөөсөн гэлцдэг. Бөхчүүд дундаа л бизнес сэтгэлгээ нь овоо хөгжчихсөн, нэлээд боловсролтой, гадаад хэлний хувьд гайгүй сайн ярьчихдаг болохоор явахгүй гээд ч яах билээ. Харин Ц.Цэрэнпунцаг гарьдыг спиртийн бизнест эргэлт буцалтгүй хөл тавьж үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн гэдгийг хүмүүс андахгүй.Түүгээр ч барахгүй үүрэн телефоны салбарт шинэ оператор оруулж ирсэн удаатай. Тэр нь Монголын өнцөг булан бүрт түгсэн Жи-Мобайл юм. Мобиком, Скайтел, Юнител ч дөнгөөгүй байхад Монголын хүчний байгууллагууд болох цагдаа цэргийхэн гээд бүхийл том байгууллагуудад шахаад амжсан хашир бизнесмэн. Тэрээр хүүхнүүдийн харцыг булаасан ханхар сайхан эр байхаа больж намбалаг сайхан эрхэм болжээ.УИХ-ын сэнтийд төрлөх Завхан нутгаасаа сонгогдон суусан. Б.Бат-Эрдэнэ аварга Бөхчүүд гэхээрээ л боловсролгүй бүдүүлэг гэсэн ойлголт хэдийнээ ард хоцорсон. Хоёроос гурван дээд сургууль төгссөн, хэнээс ч дутахгүй боловсрол мэдлэгтэй бөх цөөнгүй. Тэр дундаас хамгийн өндөр боловсролтой, ажил хэрэгч хүчтэн бол Б.Бат-Эрдэнэ. Түмэн олноо болон спортынхноо төлөөлөн төр түшиж яваа их аварга маань боловсрол мэдлэгээс гадна жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа хүн гэчихэд буруудахгүй. Англи, япон хэлээр төвөггүй ярихын сацуу очсон улс орон бүртээ төрөлх хэлээр нь мэндийг нь эвлэгхээн мэдчихдэг сүрхий эр. Харин түүний улс төрийн хажуугаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг ажлуулдаг. Оюутнуудынхаа сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэхэд нэлээдгүй анхаардаг гэнэ лээ. Тиймдээ ч тус сургуулийн бөхчүүд ид бяр тэгширч, сайн багшийн удирдлаганд байгаагаа харин ч нэг харуулцгаадаг. Д.Сумъяабазар аварга Ханагар сайхан бие бялдараараа халхын гоо бүсгүйчүүдийн харцыг харин ч нэг булаадаг эрхэм бол яахын аргагүй Д.Сумъяабазар аварга. Олон жил “аварга” цолны төлөө хөдөлмөрлөж арай гэж нэг ард түмнээр дэмжлэгээр цолоо авсан. Гэвч аварга болсоноосоо хойш бөх биш бизнес хийж улс төрийн халуун тогоонд хутгалдаад буй.Бөхчүүд дундаа битгий хэл Монголдоо яригдахаар банкир болсон ч, УИХ-д хэдэнтээ улиран сууж, өдгөө нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын даргаар ажиллаж байна. Бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон.Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулснаас хойш банк санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага цуглуулсан банкир залуу. Энэ хүний бизнес шаггүй дээшилж түүнийгээ дагаад улс төрийнх нь рейтинг ч нэлээдгүй өсөөд байгаа. Хорлоогийн Баянмөнх аварга Монгол бөхийн жинхэнэ од, зууны манлай бөх, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн тухайд мөн л барилдахаа больсон тэр цагаасаа хойш бизнес эрхлэх болсон. Тэрээр голдуу боловсролын салбарын бизнесээр хэтэвчээ зузаатгадаг. Анх “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг байгуулан олон арван хүчтэнүүдийг улс аймгийн алдар цолонд хүргэсэн гэдгийг мэдэхгүй хүн ховор. Мөн түүний бас нэг бизнес нь бэл бэнчинтэй хүн бүрийн сонирхох болсон хурдан хүлэг. Солино зарна бас уяна . Энэ жил аварга маань нилээд завгүй амьны болоод албаны ажил ихтэй байгаа гэнэ шүү. Баянаа аварга өөрийн болон бусад бөхийн барилдааны талаар олон бүтээл туурьвиж эрдмийн зэрэгтэй багш, дасгалжуулагч, эрдэмтэн, зохиолч гэдэг.

Укагийн нөхөр үнэнийг өгүүлэв

‘Киви’ хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяр уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг Г.Эрдэнэчулуун гэх загварлаг залуутай сууж хоёр хөөрхөн хүүхэдтэй болцгоосон. Түүний нөхөр Г.Эрдэнэчулуун буюу Чука сошиалиар эрүүл хооллохыг зөвлөж “Чиний ирээдүйн эмч чинь онлайнаар шалгалтаа аргалж байгаа. Тиймээс өнөөдрөөс эрүүл хоол ид” гэжээ. Ука нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ” хэмээн ханиараа бахархан ярьж байжээ. Тэрээр Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэсэн шүү.

Ихэр мэт ээж охин хоёр

Олон улсын хэмжээний мастер, Гавъяат тамирчин Г.Угалзцэцэгийн охин М.Мойлоо өдгөө 24 нас хүрч байгаа.Тэрээр ээжийнхээ мэргэжлийг өвлөж спортын хүн болохоор хэдийнээ сэтгэл шулууджээ. Тэд хамтдаа олон улсын хэд хэдэн тэмцээнд оролцож байсан. Охин М.Мойлоо нь дэлхийн аваргаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл,Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамлахааргүй амжилт гаргаж яваа өсөх ирээдүйтэй мундаг тамирчин юм. Охиныхоо тухай тэрээр “Намайг дөрвөн цаг бэлтгэл хийвэл тэр таван цаг бэлтгэл хийдэг,нэг килограмм хасвал 1.5 килограмм хасдаг. Түүнд минь шаргуу, хөдөлмөрч зан бий. Охин минь насанд хүрэгчдийн бикини ангилалд өрсөлдөх болсон. Охиноо хамгийн төгс, үзэсгэлэнтэй, мятрашгүй бикини моделын тамирчин болно гэдэгт итгэдэг” хэмээжээ.

Реппер Roockie гийн хайрын эзэн жүжигчин Золоо

“Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн бас нэгэн өвөрмөц өнгө төрх бол яахын аргагүй реппэр ROOCKIE юм. Roockie нь түүний тайзны нэр бөгөөд түүнийг У. Мөнхбагана гэдэг.Тэрээр жүжигчин Золзаяатай үерхэж байгаагаа албан ёсоор инстаграмм хуудсаараа зарлажээ. Жүжигчин Золзаяагийн хувьд Найруулагч Б.Тамиртай хайр сэтгэлийн холбоо үүсгэж хөөрхөн охинтой болцгоож байсан. Сонирхуулахад Roockie өөрийн уран бүтээлүүдээс хамгийн гоё мэдрэмжийг авдаг ба хийсэн дуугаа, хоолойгоо сонсоно гэдэг түүний хувьд “гоё зүйл”. Шинэ гаргасан дуугаа тасралтгүй хоёр хоног сонсдог гэнэ лээ. Залуу хосууддаа аз жаргал сайхан бүхнийг хүсье.

1 ... 14 15 16 17 18 19 20 21 22 ... 24