“Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг үргэлжлүүлнэ

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Есдүгээр сарын 16-23-ны хооронд “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд зохион байгуулсан. Эдгээр өдрүүдэд нийслэл болон 15 аймгийн 176 тариалан эрхлэгчид, ногоочид нийт 15 төрлийн 700 тонн гаруй төмс, хүнсний ногоог нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлж, 770 сая төгрөгийн борлуулалт хийсэн. 

Улаанбаатар хотын хүнсний хангамжийн гол нийлүүлэгч Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Ховд аймгийн оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын зүгээс хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор хангах, хүнсний нөөцийг бүрдүүлэх, үнийг тогтвортой хадгалах, өрхийн бизнесийг сайжруулан ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор тус арга хэмжээг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаж өгөх талаар ХХААХҮЯ-нд хүсэлт гаргасан.

 Уг хүсэлтийн дагуу Сүхбаатарын талбайд нийт 50 асраар үнэ төлбөргүй худалдаа, үйлчилгээ эрхлэх боломжийг ханган ажиллаж байна.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.