Өөрийгөө “умартан" бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэгч эмч

Бяцхан үрсийн эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсон алд биеэ умартан ажиллаж буй цагаан халаадтай тэнгэрийн элч бол Улаанбаатар Сонгодо эмнэлгийн захирал, “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан эмч.

Тэрээр  200 гаруй зүрхний асуудалтай бяцхан хүүхдэд “Зүрх мартахгүй” мөнгөн фонд үүсгэж, амьдрал бэлэглэсэн ачтан.
Өөрөө ходоодны хорт хавдраар өвчилж, БНСУ-д хагалгаанд орж ходоодныхоо 65 хувийг тайруулсан ч ажлаа хийсээр.

 Өнгөрсөн нэгдүгээр сард хийлгэсэн хагалгаанаасаа хойш байнгын химийн эмчилгээнд байгаа. Сүүлийн үед өөрийн зүүд, мэдрэмжээ цахим хуудаснаа бичих болжээ.


Олон жилийн өмнө бурханд одсон дүүтэйгээ зүүдэндээ уулзсан тухайгаа бичиж олны зүрхэнд хөнгөн гунигт хураасан. Өөрийн цахим хуудаснаа “мэддэг юм цөөрсөөр … бараг алга болж байх шиг … мэдрэмжийн ертөнц байсан одоо технологийн л самсара болж байх шиг … шүд зууж байж 4 дэх курсээ дуусгах нээ … дэн дун л … энэ 7 хоногт 14 ч хүүхэд орж байдаг” хэмээжээ.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.