ГУРАВДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭСЭН ЗОРИЛТОТ БҮЛЭГИЙН АЛБА ХААГЧДЫН ДИЙЛЭНХ НЬ ДЕЛТА ВИРУСЫН ХАЛДВАР АВЧЭЭ

Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 12-ны А/517 тушаалын дагуу зорилтот бүлэг буюу эрүүл мэндийн байгууллагын ажилчид, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын ажилтан, албан хаагчдыг нэмэлт тунгаар буюу гурав дахь тунгаар сайн дурын үндсэн дээр Астразенека вакцин хийх тушаал гаргасан юм. Энэ хүрээнд 8-р сарын 18-ны өдрөөс эхлэн алба хаагчдад АстраЗенека вакцины хийж эхэлсэн.АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулж байгаа юм. Гэвч нэмэлт тунгаа хийлгэсэн төрийн албан хаагчид делта вирусын халдвар авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 


Тодруулбал : СХД-ын цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид Астразенека вакцины гурав дахь тунг хийлгэсэн эхний хоёр өдрөө өндөр халуурч улмаар гуравдахь өдрөөс нь халдвар илэрч эхэлсэн байна. 


СХД-ын цагдаагийн  III хэлтсийн хэв журмын тасгийн цөөнгүй албан хаагч дельта вирусаар халдварласан тул тухайн албан хаагчдын ажлыг хэв журмыг хамгаалах газрынхан орлон гүйцэтгэж байгаа юм байна. Дельта вирусын халдвар авсан албан хаагчид дийлэнх нь 3 дугаар тундаа хамрагдсан гэх мэдээлэл байна. Уг мэдээллийг Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох яам Тамгын газрын газрынхан олон нийтээс нууцалж байгаа сурагтай. Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчид ажилгүй болохгүйн тулд энэ талаар олон нийтэд мэдээлж чадахгүй байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.