Э.Батшугар болон түүний сонгуулийн штабынхан короновирусын халдвар авсан уу?

УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхлээд явж байна. Хэнтий болон Сонгинохайрхан дүүрэгт 14 нэр дэвшигч хүч үзэж байгаа. 


МАН-аас тус тойрогт нэр дэвшигч Э.Батшугар болон түүний сонгуулийн штабынхан короновирусын халдвар авсан сурагтай. Халдвар авсанаа бусад өрсөлдөгчдөөсөө ихээхэн нууцалж  ард иргэдтэй уулзахдаа халдвар хамгааллын дэглэмийг нарийн чанд баримталж байгаа гэнэ.


Э.Батшугар нэр дэвшигч нь 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАХН-аас тус тойрогт нэр дэвшиж “өвдөг шороодож” байсан удаатай.


Өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тус нам татан буугдаж, МАН-тай эргэн нэгдсэн.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.