SOCIAL NEWS
“Гурван охин” хамтлагын Г.Анхмаа жирэмсэн

Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа удаах үрийн зулайгаа үнэрлэхээр сэтгэл догдлон хүлээж буй гэнэ шүү. Өөрөөсөө 9 насаар ах Орхон гэх банкер залуутай гурван жилийн өмнөөс хамт амьдрах болсон. Тэрээр өнгөрсөн жил албан ёсоор гэрлэлтээ батлуулсан бөгөөд ирэх 10 дугаар сарын дундуур охиноо дүүтэй болгохоор бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Анхмаа 10-аад жилийн өмнө жүжигчин Билэгжаргалтай нэг гэрт амьдарч бяцхан охинтой болцгоосон. Оюутан цагаасаа үерхсэн тэдний харилцаа 2015 онд төгсгөл болсон. Түүний нөхрийн хувьд гурван хүүхдийн эцэг юм.

Сайхан залуу М.Баярмагнай

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай энэ жил 43 настай. Өндөр нуруу, өргөн цээж, хошин мэдрэмжээрээ үеийнхнээсээ онцгойрдог. Баянхонгор аймгийн харъяат тэрээр айлын том хүү бөгөөд гэрийнхэн нь Монхой хэмээн хочилдог. Харин найзууд нь “боорцог Магнай”, “Наадам дух” зэргээр хочилдог. Өөрийгөө хэзээ ч Ромеод тоглохгүй гэж боддог ч фен бүсгүйчүүд нь харц татам сайхан залуу хэмээн дүгнэдэг. Тэрээр дөнгөж сургууль төгссөнийхөө дараа УЭДТ-д ажиллаж байсан ч сардаа 23 мянган төгрөг авдаг байсан учраас хошин урлаг руу “урваж” Өнгөт инээд хамтлагт тоглож эхэлсэн гэдэг. Тэрээр дунд сургуульд байхдаа УИХ-ын экс гишүүний охинтой үерхэж, оюутан байхдаа монголын мисс Шүрэнчимэгтэй үерхэж байсан “зартай” эр.

Жүжигчин Жавхаа жирэмсэн бүсгүйчүүдийн шоу хийнэ

Макс хамтлагийн жүжигчин Жавхлан цоо шинэ контент хийхээр бэлтгэл ажлаа хэдийнээ базаажээ.Тэрээр жирэмсэн бүсгүйчүүдийн шоу хийхээр бүртгэлээ эхэлсэн байна. Шоунд оролцохыг хүсэгчид 3-5 сартай жирэмсэн ба анхны төрөлт байх ёстой аж. Жирэмсэн эхчүүдийн онцлог, төрөлтийн өмнөх саад бэрхшээл, сэтгэлзүйн байдлыг эрхэм үзэгчдэд хүргэх бөгөөд шагналын сан нэлээдгүй өндөр гэнэ лээ. Жирэмсэн эхчүүд монголдоо тэргүүлэх зэргийн эмч нарт үнэ төлбөргүй үзүүлэх, өртөг өндөр хувийн эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй амаржих зэрэг эрхүүдийг эдлэх юм.

Комедиан Амараагийн анхны хайр комедиан болжээ

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2006 онд Монголын анхны гэх тодотголтой “Миний гэр" реалити шоу гарч байсан. Тус нэвтрүүлгээс цөөнгүй хэдэн хосууд гарч байсан удаатай. Тэдний нэг бол комедиан Амараа, хүний эрхийн Золзаяа буюу Зола нар. Хэн хэнийхээ анхны хайр.Тэдний харилцаа таван жил үргэлжилсэн ч, амьдралын ханиа сонгох үедээ өөр өөр хүнийг сонгож, үр хүүхэдтэй болцгоосон. Комедиан Амараагийн экс найз бүсгүй Зола хуучин найз залуу шигээ комедиан хийдэг болсон гэнэ шүү. Энэ тухайгаа тэрээр “Суралцаж л явна, Зола нь. Удахгүй гоё материалуудтай сайн комедиан дүрээр та нөхөдтэйгээ шинээр уулзах байхаа» хэмээжээ. Золагийн хувьд Амараатай үерхэж байхдаа Мельбурнын Их Сургуулийн төгссөн. Тэрээр сургуулиа төгсөж ирээд, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн активист, Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагчаар ажиллаж байсан.

Найз залуугаасаа 99 сарнай бэлгэнд аван хөл нь газар хүрэхгүй хөөрч яваа З.Номуундарь

Саяхныг хүртэл ганц бие ээжийн үүрэг гүйцэтгэж байсан жүжигчин З.Номуун шинэхэн хайртайгаа учирч, хайрын амтанд бялуурч явна. Оюутан байхдаа Билгүүн гэх үеийн залуутайгаа хайрын романс үүсгэн хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй тус тусын замаар явахаар болсон. Хоёр дахь амьдралаа эхлүүлсэн Номуунаагийн шинэхэн хайрыг Э.Очирдаваа гэдэг бөгөөд өөрөөс нь хэд дүү юм. Тэрээр хайртаасаа 99 гал улаан сарнайг бэлгэнд авч ёстойл нэг эрх гүнж шиг жаргалтай явна.

Эхнэртэйгээ сошиалаар танилцсан Жүжигчин М.Баярбат

Фантастик продакшны халуухан жүжигчдийн нэг М.Баярбат хэдхэн сарын өмнө шинэ хүнээ өлгийдөн авсан билээ. Түүний хувьд анхны амьдралаасаа хүү охин хоёртой бөгөөд М.Баярбатын ээжтэй амьдардаг аж. Харин хоёр дахь эхнэрээрээ Аззаяа гэх энгийн даруу үзэсгэлэнт бүсгүйг сонгосон. Түүний хувьд хоёр дох эхнэртэйгээ сошиалаар танилцсан. Эхнэр нь сториг нь алгасалгүй үзэж сэтгэгдэлээ уйгагүй үлдээсээр түүнийтэй танилцаж дотносожээ. Тэд танилцаад гурван жил болсон ч хоёр жилийн өмнөөс болзож эхэлжээ. Аззаяагын хувьд нөхрийнхөө хоёр хүүхдэд төрсөн эхээс өөрцгүй анхаарал хандуулж санаа тавьдаг аж.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д миссын тэмцээнд оролцоно

АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж байгаа жүжигчин П.Шүүдэрцэцэг Miss Asia in the USA тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ. АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээны албан ёсны шалгаруулалт 11 сарын 17-ны өдөр Лос Анжелес хотноо болох аж. .

Б.Идэр-Од телевизийн цуврал нэвтрүүлэгтэй болжээ

Комедиан “Идэрээ” нэрээрээ олноо танигдаж шинэ үеийн амжилттай залуусын нэг бол яахын аргагүй Б.Идэр-Од. Бүхий л салбарт хүч үзэж яваа тэрээр телевизийн цуврал нэвтрүүлэгтэй болж байгаа гэнэ шүү. Нэрлээд дуусашгүй олон ажлынхаа хажуугаар ИХ Койны хөрөнгө оруулагч, “Тал нутгийн зомби” уран сайхны киноны продюсерээр давхар ажиллаж байгаа юм.

Мисс Б.Бадамцэцэг хүүхдүүдтэйгээ рекламанд тоглоно

“Хэцүү анги” киноны дүрээр бидэнд хэдийнээ танил болсон Мисс Б.Бадамцэцэг өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч байгаа сурагтай. Тэрээр үе тэнгийн Алтаншагай гэх залууг насны ханиараа сонгож сүр дуулиантай хуримласан. Өдгөө шүдний эмчээр ажиллаж буй.Ажлынхаа хажуугаар хэд хэдэн брэндийн нүүр царай болоод амжсан адтай бүсгүй. Саяхан хоёр бяцхан үртэйгээ рекламны зураг авалтад оролцжээ. Энэ тухайгаа “ Хоёр сайхан хайртайгаа зурганд орлоо. Гурвуулаа камер луу харах байтугай нэг кадрт зураг авхуулах ч хэцүү юм байна” хэмээн бичжээ. Түүний том хүү энэ жил 5 настай бол, бага нь хоёр настай.

Т.Ананда гурван охинтойгоо амьдарч байна

“Солонгон ааштын увидас” пэйж хуудсаар уламжлалт хоолны контент явуулж олонд танигдсан Т.Анандаг дуучин Т.Дэлгэрмөрөнтэй ханилж хоёр охин төрүүлсэн гэдгээр андахгүй. Тэрээр сошиалд тунч идэвхтэй нэгэн.Саяханы постоороо: Амьдрал гэж яасан сайхан баян юм бэ? Надаас ургаж цэцэглэж байгаа үрс минь Халуун ам бүлээрээ хачин олуулаа дэлгэрч байна даа. Үртэй хүн жаргалтай хэмээн бичиж 3 хөөрхөн охидтойгоо хамт амьдарч байгаагаа хэлсэн. Том охин Халиун нь энэ жил дунд сургуулийн сурагч болсон тул дэргэдээ авсан ажээ.

1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 24