Сайхан залуу М.Баярмагнай

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин М.Баярмагнай энэ жил 43 настай. Өндөр нуруу, өргөн цээж, хошин мэдрэмжээрээ үеийнхнээсээ онцгойрдог.

Баянхонгор аймгийн харъяат тэрээр айлын том хүү бөгөөд гэрийнхэн нь Монхой хэмээн хочилдог. Харин найзууд нь “боорцог Магнай”, “Наадам дух” зэргээр хочилдог. Өөрийгөө хэзээ ч Ромеод тоглохгүй гэж боддог ч фен бүсгүйчүүд нь харц татам сайхан залуу хэмээн дүгнэдэг. 


Тэрээр дөнгөж сургууль төгссөнийхөө дараа УЭДТ-д ажиллаж байсан ч сардаа 23 мянган төгрөг авдаг байсан учраас хошин урлаг руу “урваж” Өнгөт инээд хамтлагт тоглож эхэлсэн гэдэг. 


Тэрээр дунд сургуульд байхдаа УИХ-ын экс гишүүний охинтой үерхэж, оюутан байхдаа монголын мисс Шүрэнчимэгтэй үерхэж байсан “зартай” эр.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.