SOCIAL NEWS
Э.Цэндбаатар: Монголдооч байх шаардлага алга

Боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан билээ. Ингэснээр тэрбээр ирэх сард болох ДАШТ-д оролцох боломжгүй болоод байна. Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлагагүй. Монголдоо ч байх шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй. Хэлэх зүйлээ хэлнээ хэмээн бичжээ.

МУГЖ Н.Ононгийн хүүхдүүд

Хошин урлагийн ууган хамтлагийн нэг “Х түц” продакшны захирал, жүжигчин Н.Онон АНУ-д хуульч мэргэжил эзэмшсэн н.Сарансүх гэх эмэгтэйг насныхаа ханиар сонгосон. Өдгөө хосууд маань гурван сайхан хүүхэдтэй ба нэг хүү хоёр охинтой аж. Хүүхдийнхээ ирээдүйд нэлээдгүй анхаарал хөдөлмөрч аав юм.Тэрээр хүүхдүүдээ урлагийн хүн болгохгүй гэж боддог гэнэ лээ. Хүү нь энэ оны хавар сургуулиа төгссөн ба цахим хуудаснаа жүжигчин маань “Бидний гурван хүүхдүүд 12 жил цуг сурч найзалсаар төгслөөдөө. Амьдралд тавтай морил'' хэмээжээ. Харин бага охин Сондорын төрсөн өдөр нь саяхан болж өнгөрсөн бөгөөд 13 нас хүрсэн юм. Жүжигчний хүүхдүүдийн зурагтай танилцана уу?

Лондон хотноо театрын жүжигт Мисс А.Баярцэцэг дүр бүтээнэ

“Дэлхийн мисс”-д оролцож дээд амжилт үзүүлж монголынхоо нэрээр гаргаж чадсан мисс А.Баярцэцэг өдгөө жүжигчин мэргэжлээр дэлхийд нэр алдраа дуурсгаж явна. Amazonka, Netflix-ийн кинонд тоглох сонгон шалгаруулалтад тэнцэж, авьяас билэгээ гайхуулаад амжсан. Энэ удаад Лондон хотноо “Bloomsbury Festival”-ийн хүрээнд театрын жүжигт тэнцэж, тоглохоор болсон байна. Цахим хуудаснаа“Гайхалтай мэдээгээр өглөөг угтлаа. Анх удаа Bloomsbury Festival -н хүрээнд Лондонд театрын жүжгэнд дүр бүтээхээр тэнцжээ. Анхны тайзны бүтээл маань гэхээр догдолж бас сандарч байна шүү. Лондонд байгаа найзууд 10.24-нд ирж жүжгийг маань үзээрэй” гэж бичжээ.

Өвөө болсон МУГЖ П.Эрдэнэзаан

Маск продакшны чадварлаг жүжигчин П.Эрдэнэзааны том хүү Э.Энэрэл гэр бүл зохиож аавыгаа өвөө хэмээх эрхэм алдарын эзэн болгожээ. П.Эрдэнэзааны хувьд эхнэртэйгээ ханилаад даруй 26 жил болсон бөгөөд удам залгах ганц хүү, гурван охинтой ажээ. Бага охин Монголжин энэ жил 8 настай агаад охиноо төрөх үеэр тэрбээр энэ тухайгаа твиттер хуудаснаа “Өнөөдөр миний амьдралын хамгийн баярт мөч…3 кг 300 грамм охинтой боллоо. Дөрвөн хүүхдийн аав боллоо доо.” хэмээн жиргэж байв. П.Эрдэнэзааны хувьд эхээс гурвуулаа айлын бага хүү П.Эрдэнэзаан юм. Тэрээр эхнэртэйгээ суухдаа доод тал нь дөрвөн хүүхэдтэй болох тухай ярилцаж байсан гэдэг.

Царайлаг Ангуучын найз охинтой танилц

"Ододтой бүжиглэе" шоуны бүжигчин охидын зүрхний эрлэг гэгддэг Ангууч буюу Баттөр холимог тулаанч, инфлүнсэр, модель булчинлаг сайхан биетэй, царайлаг, өөрийн гэсэн бизнестэй, карьер өндөртэй, бүжиглэдэг, жүжиглэдэг гээд бараг л төгс залуу. Саяхныг хүртэл ганц бие, хүсэмжит залуусын жагсаалтыг тэргүүлж явсан тэрээр найз бүсгүйгээ ил болгосон нь сошиал орчинд нэлээдгүй шуугиан дэгдээгээд амжсан. Тэрээр Номин гэдэг инстаграмд чамгүй олон дагагчтай бие хаа, царай зүсээрээ хэнээс ч дутахааргүй сайхан эмэгтэйг найз бүсгүйгээрээ сонгожээ. Тэрээр ихэр гэнэ шүү.

Г.Занданшатарын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан М.Билэгт томилогджээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 8-р сарын 25-нд тушаал гарган, УИХ-ын даргын Жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж, ахуй хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Магваны Билэгтийг томилжээ. М.Билэгт нь 1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч, 1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач, 1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежерээр төгсөж байжээ. Гишүүнээр ажиллаж байх хугацаандаа "Өвөл болохоор хүйтэн болдог", "шодорго ёс шодорго ёс" үгсээрээ олонд нийлээд танигдаад авсан. Мөн дөрвөн жилийн туршид чуулганы хуралдааныг нэг ч таслаагүй суусан гэдэг.

БУСДЫН БИЕИЙГ ХУДАЛДДАГ НЭГНИЙГ БУЛГАНЫХАН ДАРГААРАА ЗАЛСАН УУ

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тус аймгийн нөөцийн газрын даргаар Г.Батдэлгэр гэх хүнийг томилсон гэх мэдээлэл олны анхааралд байна. Учир нь тус Г.Батдэлгэр гэгч давтан үйлдлээр хүнийг хил давуулан худалдаалсан, мөн бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан хэргээр шүүхээс түүний 150 мянган төгрөгийг хурааж, таван жил зургаан сарын хорих ялыг оноож байжээ. Г.Батдэлгэр нь бусадтай үгсэн хуйвалдаж Сингапур, Малайз, Макао зэрэг улсууд руу охид эмэгтэйчүүдийг "Өндөр цалинтай ажилд зуучилна" гэж хуурч мэхлэн, хил давуулан биеийг нь үнэлүүлэхээр бусдад худалдаалж байсныг Монголын шүүх тогтоож байв.Иймд шүүхээс ноцтой хэргээр ял сонсож байсан иргэн төрийн албанд найзын холбоогоор даргын ажилд томилогдсон байж болзошгүй асуудал нь олны анхаарлыг татаж эгдүүцлийг төрүүлж байгаа юм.

ӨНГӨ ХАРААД БЭЛГИЙН ЧИГ БАРИМЖАА НЬ ӨӨРЧЛӨГДДӨГ “ЭМЗЭГ ДЭЛБЭЭ” ПОСТОО УСТГАЖЭЭ

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн хэрэгслийн гадна талд байрлуулсан зарим сурталчилгааны зургийг хуулуулж байгаа тухайгаа бичиж нийтлэсэн. Энэ нь хүний эрхийн мэдрэмжгүй, бэлгийн цөөнх хэсгийг ялгаварлан гадуурхсан үйлдэл боллоо гэдгийг сошиал орчинд иргэд шүүмжилж байгаа бөгөөд тус сурталчилгаа нь нийгмийн цөөнх буюу "ЛГБТ" төвийн өдөрлөгийн танилцуулга юм байна. Харин түүний хариуд УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин “Эрх мэдэл, тэнэглэл хоёр нийлэхээр галзуурал эхэлдэг нь үнэн. НАМЗХ нь ийм өнгөтэй бил үү. Тэрийгээ бас хуулж хаямаар !!! Өнгө хараад бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгдчихдөг ийм эмзэг дэлбээнүүд мөнгө хараад зарчим нь бас хийсчихдэг байх гэж айх юм” гэж бичиж нийтлэжээ. Харин өнгө харж бэлгийн чиг баримжаа нь өөрчлөгддөг эрхэм “Эмзэг дэлбээ” дарга сошиолд нийтлэсэн нийтлэлээ устгасан хэдий ч сошиолчид түүний тэнэглэлийг мартахыг хүссэнгүй.

Жүжигчин Р.Отгонбаяр яруу найрагч болсон уу?

Охидын харааг булаах болсон 37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан царайлаг залуу жүжигчин Р.Отгонбаяр өдгөө ганц бие эрийн амьдралаар амьдарч байгаа. Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болж тусдаа амьдарч байгаа. Тэдний салалтыг жүжигчин Б.Мишээлтэй холбох хүн олонтой. Учир нь жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн. Гэвч үнэн худлыг хэн ч хэлж мэдэхгүй.Харин жүжигчин Отгонбаярын хувьд аавын үүрэг хариуцлагаа маш сайн биелүүлдэг нэгэн. Тэрээр өөрийн цахим хуудаснаа амин хайртай охиндоо зориулж ийнхүү шүлэг тэрлэжээ: “Даахины_үнэр_нялхын_сэвлэг Амин_хайр_миний_үргэлжлэл, Ганцхан_насны_минь_энгэрийн гоёл Идэрхэн_зүрхний_мөнхийн урсгал Нарт_амьдралын_амьсгалын_учир Аавдаа_ирсэн_анхилхан үр…Аз_жаргалын_амьд_хэлхээ” гэжээ.

Л.Сөрөлтийн бизнесмэн эхнэр

“Шинэ үе продакшнаар овоглож, хошин урлагт өөрийн өнгө төрхөө бий болгосон Л.Сөрөлт хамтлагаа орхиод багагүй хугацаа үдэж байгаа. Түүний дараагаар битүүхэн нуугдаж байсан хүсэл мөрөөдлөө биелүүлж дуучин А.Түмэн-Өлзийтэй хамтран аймаг сумдаар уран бүтээлийн аялан тоглолтоо хийгээд амжсан. Түүнийг жүжиглэхээс илүү дуулахад нь үзэгчид дуртай байдаг гэлцдэг. “Мөрөөдлийн театр онгож, үе тэнгийн залуустайгаа шоу драмаар дагнах болсон залуу уран бүтээлч урлагийн авьяасаас гадна бизнест одтой нэгэн. Б.Дэлгэрцэцэгтээ зориулж, сайхан хайр байдаг юм шүү хэмээн онцолжээ. Тэрээр “Алдаатай оноотой хамтад нь хайрлая ок чамд баярлалаа. Ёстой л төгс хүн хайх хэрэггүй, төгс бүхнийг төрүүлж олж хараад түүнийгээ илүү хайрла. Би чамд хайртай” гэжээ. Түүний гэргий Б.Дэлгэцэцэг Amwaу-н бизнес эрхэлж тун амжилттай яваа нэгэн. Сүүлийн үед гэргийгээ даган тус сүлжээний бизнест нэлээд идэвхтэй явах болжээ.Оны өмнөхөн сүлжээнийхээ шугамаар Дубай аялаад ирсэн гэж байгаа. Түүний эхнэр нь Б.Дэлгэцэцэг Amwaу-н СУВДАН цолтой аж. ОХУ-д очиж хүртэл эрхэлж байгаа бизнесийнхээ талаар илтгэл тавиад ирсэн гэдэг.

1 ... 15 16 17 18 19 20 21 22 23 24