Г.Занданшатарын зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан М.Билэгт томилогджээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 8-р сарын 25-нд тушаал гарган, УИХ-ын даргын Жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж, ахуй хариуцсан орон тооны бус зөвлөхөөр Магваны Билэгтийг томилжээ.  

М.Билэгт нь 1981 онд Барилгын техникум, Геодезийн техникч, 1989 онд Улс төрийн дээд сургууль, улс төр судлаач, 1999 онд Удирдлагын академи, бизнесийн удирдлагын менежерээр төгсөж байжээ.

 
Гишүүнээр ажиллаж байх хугацаандаа "Өвөл болохоор хүйтэн болдог", "шодорго ёс шодорго ёс" үгсээрээ олонд нийлээд танигдаад авсан. Мөн дөрвөн жилийн туршид чуулганы хуралдааныг нэг ч таслаагүй суусан гэдэг.
 
Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.