Өвөө болсон МУГЖ П.Эрдэнэзаан

Маск продакшны чадварлаг жүжигчин П.Эрдэнэзааны том хүү Э.Энэрэл гэр бүл зохиож аавыгаа өвөө хэмээх эрхэм алдарын эзэн болгожээ.

П.Эрдэнэзааны хувьд эхнэртэйгээ ханилаад даруй 26 жил болсон бөгөөд удам залгах ганц хүү, гурван охинтой ажээ. Бага охин Монголжин энэ жил 8 настай агаад охиноо төрөх үеэр тэрбээр энэ тухайгаа твиттер хуудаснаа “Өнөөдөр миний амьдралын хамгийн баярт мөч…3 кг 300 грамм охинтой боллоо. Дөрвөн хүүхдийн аав боллоо доо.” хэмээн жиргэж байв. 


П.Эрдэнэзааны хувьд эхээс гурвуулаа айлын бага хүү П.Эрдэнэзаан юм.Тэрээр эхнэртэйгээ суухдаа доод тал нь дөрвөн хүүхэдтэй болох тухай ярилцаж байсан гэдэг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.