Нийтийн дууны хосууд

Хайрын дууч Д.Хишигбаяр,Р.Дэлгэрмаа


 Зохиолын дууны ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлж чадсан дуучид бол Р.Дэлгэрмаа, Д.Хишигбаяр. Тэд хамтдаа дуулаад нилээдгүй хугацааг өнгөрөөсөн бөгөөд энэ хугацаандаа бие биедээ хайр сэтгэлтэй болж гэр бүл болцгоосон билээ. Тэдний талаар зарим нэгэн таагүй яриа ч дуулддаг. Дуучин Р.Дэлгэрмаа хүний нөхрийг булааж суусан, үр хүүхдүүдийг нь өнчрүүлсэн гэж ярих хүмүүс цөөнгүй байдаг.

Хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн


Нэгэн сэтгэлээр Монголын урлагтай дөч гаруй жил амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар урлагынхан дунд яах аргагүй тодоос тод гийх одод билээ .

Тэдний урлагийн замналын үргэлжлэлийг хүү Баттулга, ач охин Б.Дуулим нар үргэжлүүлж яваа.

МУГЖ, дуучин С. Жавхлан, гэргий уртын дуучин Г. Эрдэнэчимэг

Тэдний хувьд одоогоос 10 гаруй жилийн өмнө хамтын амьдралаа эхлүүлсэн. Өдгөө дундаасаа дөрвөн хүүхэдтэй. Дуучин Г.Эрдэнэчимэг ахаа хэмээн хүндэлж ханддаг  байсан ч яваандаа нэг нэгэндээ сэтгэлтэй болж харилцаагаа гүнзийрүүлсэн тухайгаа нуудаггүй. Одоог хүртэл эр нөхрөө “чи” гэж дуудаж үзээгүй гэдэг. Дуучин С.Жавхлангийн хувьд анхны амьдралаа “Торгоны зам”-ын Гантөмөрийн охин Долгормаатай эхлүүлж, дундаасаа охинтой болсон боловч тэдний хамтын амьдрал удаан үргэлжлээгүй. 

Уртын дуучин Д. Жавхаасайхан, гэргий Д. Үүрийнтуяа


Уртын дуугаараа овоглосон хос дуучид маань нэг багшийн шавь нар.Тиймдээ ч хичээл, бэлтгэл сургуулилт дээрээ байнга таарч явсаар нэг мэдэхэд бие биедээ татагдаж хайр сэтгэлийн холбоотой болсон гэдэг. Тэд хамтдаа цомог гаргаж,хоолойны цар хүрээ,өнгө төрхөөрөө монголын урлагт  өөрсдийн өнгө аясаа урлан яваа залуу дуучид билээ . 

Дуучин П. Идэржавхлан, гэргий З. Онон

МУСТА, дуучин П.Идэржавхлан, “Х Түц” продакшны жүжигчин З.Онон нар Соёл урлагийн их сургуулийн оюутны байранд амьдарч байхдаа танилцаж, улмаар нэг гэрт орцгоосон гэдэг. Тэд “Чи бидэн хоёр” дууг хамтран дуулснаар Онон чамгүй сайхан хоолойтой гэдэгээ батлаад авсан. Өдгөө тик ток болон өөрсдийн влогоо хийн сошиалд нэлээн идэвхтэй байдаг.

Дуучин Төрмандах, гэргий Гансувд


Мөн л оюутны ширээнээс хамтын амьдралаа эхлүүлж, өдгөө гурван сайхан хүүхдийн эцэг эх болцгоосон. Дуучин Төрмандах Дундговь аймгийнх бол Гансувд Увс нутгийн үзэсгэлэнт бүсгүй. Нэг нэгнээ түшин хамтдаа урлагын их замаар алхан яваа  үлгэр жишээ уран бүтээлчид.

Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг

Тэдний амьдралын түүхийг мэдэхгүй хүн үгүй билээ.Нэр хүндээ үл хайхран хайр сэтгэлээ зарлаж нэг гэрт орцгоосон.Нэлээдгүй хугацаанд олны хэл амнаас зугтааж нам гүмхэн байсан хосууд маань жил дараалан гурван хүүхэдтэй болсон. Халамжит хань,сайн эцэг эхийнхээ үүргийг гүйцэтгээд тунчиг завгүй яваа бололтой.Тун удахгүй сайхан уран бүтээлүүдээрээ сонсогч олноо баясгах буй за.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.