Жүжигчин Р.Отгонбаяр яруу найрагч болсон уу?

 Охидын харааг булаах болсон 37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдсан царайлаг залуу жүжигчин Р.Отгонбаяр өдгөө ганц бие эрийн амьдралаар амьдарч байгаа.

Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлж, хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болж тусдаа амьдарч байгаа.

 Тэдний салалтыг жүжигчин Б.Мишээлтэй холбох хүн олонтой. Учир нь жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн. Гэвч үнэн худлыг хэн ч хэлж мэдэхгүй.Харин жүжигчин Отгонбаярын хувьд аавын үүрэг хариуцлагаа маш сайн биелүүлдэг нэгэн.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа амин хайртай охиндоо зориулж ийнхүү шүлэг тэрлэжээ:

“Даахины_үнэр_нялхын_сэвлэг

Амин_хайр_миний_үргэлжлэл,

Ганцхан_насны_минь_энгэрийн гоёл

Идэрхэн_зүрхний_мөнхийн урсгал

Нарт_амьдралын_амьсгалын_учир

Аавдаа_ирсэн_анхилхан

үр…Аз_жаргалын_амьд_хэлхээ” гэжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.