Лондон хотноо театрын жүжигт Мисс А.Баярцэцэг дүр бүтээнэ

 “Дэлхийн мисс”-д оролцож дээд амжилт үзүүлж монголынхоо нэрээр гаргаж чадсан мисс А.Баярцэцэг өдгөө жүжигчин мэргэжлээр дэлхийд нэр алдраа дуурсгаж явна. Amazonka, Netflix-ийн кинонд тоглох сонгон шалгаруулалтад тэнцэж, авьяас билэгээ гайхуулаад амжсан. Энэ удаад Лондон хотноо “Bloomsbury Festival”-ийн хүрээнд театрын жүжигт тэнцэж, тоглохоор болсон байна.

Цахим хуудаснаа“Гайхалтай мэдээгээр өглөөг угтлаа. Анх удаа Bloomsbury Festival -н хүрээнд Лондонд театрын жүжгэнд дүр бүтээхээр тэнцжээ.


 Анхны тайзны бүтээл маань гэхээр догдолж бас сандарч байна шүү. Лондонд байгаа найзууд 10.24-нд ирж жүжгийг маань үзээрэй” гэж бичжээ.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.