Зөгийчин мисс А.Баярцэцэг

“Дэлхийн мисс тэмцээнд 2016 онд эх орноо төлөөлөн оролцож, шилдэг 11-т үлдэж, томоохон амжилт гаргасан мисс бол А.Баярцэцэг. 

Загвар өмсөгч гэхээс илүүтэйгээр жүжигчин гэдгээр нь бид бүхэн андахгүй. Мисс бүсгүй гадаад дотоодын хэд хэдэн кинонд өөрийн дүрээ үлдээгээд амжсан. Тэрээр маркетингийн менежер мэргэжилтэй бөгөөд энэ мэргэжлээрээ ажиллалгүй урлаг руу эргэлт буцалтгүй хөл тавьсан нэгэн.

Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж, Лондонгийн их сургуулийн харъяа Эзэн хааны драмын төв сургууль болох “Royal Central School of Speech & Drama”-д анхны Монгол оюутан болж, суралцаж буй. Тэгвэл тэрээр зөгийчин болсноо цахим хууднаас нийтэлжээ.

2014 онд АНУ-ын “Netflix”-н  бүтээл Марко Поло ,2018 онд нээлтээ хийсэн Холливудын алдарт жүжигчин Стивен Сигалын ”Attrition” кинонд ч мөн тус тус тоглоод амжсан.Тэрээр англи, франц, испани хэлтэй нэгэн.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.