Загвар өмсөгч Ж.Энэрэл Долче Габбана шоунд оролцлоо

 Анх 1985 онд Доменико Долче, Стефанно Габбана нар нэгдэн Италийн алдарт DOLCE&GABBANA брендийг үүсгэн байгуулж байжээ.

 

Тэдний анхны эмэгтэй коллекц 1985 онд Италийн Милан хотноо танилцуулагдаж өдгөөг хүртэл амжилттай яваа алдарт брэнд билээ.


Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон “Долче & Габбана брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа загвар өмсөгч Ж.Энэрэл алхлаа.

120 бүтээл толилуулсан энэхүү шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл гялалзсан бор даашинзтай тайзнаа алхсан бөгөөд тэрээр Инстаграмдаа “Долче & Габбана. Мөрөөдөл минь байлаа хэмээн бичжээ.

Ж.Энэрэл Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай ба MIRRRS MODELS, Special Management, New York Models, Oui Management зэрэг загварын агентлагийн моделиор ажилладаг байна.

.Тэрээр Mercedes-Benz C-Class (W206) 2021 оны шинэ загварын нүүр царай болж байсан билээ. 

Дэлхийд алдартай 120 жилийн түүхт, автомашины “Mercedes-Benz” брэндийн зураг авалтад монгол модель албан ёсоор оролцсон анхны тохиолдол юм. 

Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунд оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэл.

Тэрбээр 2012 онд Монголд болсон “Face of Mongolia” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд “Asias new star model contest” тэмцээний II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээний I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд тус тус шалгарч байсан билээ. 

Мөн Үндэсний үйлдвэрлэгч брэнд болох “Gobi Cashmere”, “Yamā brand”, “Mongol Brand”-ийн нүүр царай болохоос гадна “Английн “Harrods” сэтгүүлийн нүүрэнд, Америкийн “Seventeen” болон “Elle” , Германы “ICON”сэтгүүлүүдийн зураг авалтад оролцсон юм.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.