Жүжигчин Жавхаа жирэмсэн бүсгүйчүүдийн шоу хийнэ

Макс хамтлагийн жүжигчин Жавхлан цоо шинэ контент хийхээр бэлтгэл ажлаа хэдийнээ базаажээ.Тэрээр жирэмсэн бүсгүйчүүдийн шоу хийхээр бүртгэлээ эхэлсэн байна. Шоунд оролцохыг хүсэгчид 3-5 сартай жирэмсэн ба анхны төрөлт байх ёстой аж. 

Жирэмсэн эхчүүдийн онцлог, төрөлтийн өмнөх саад бэрхшээл, сэтгэлзүйн байдлыг эрхэм үзэгчдэд хүргэх бөгөөд шагналын сан нэлээдгүй өндөр гэнэ лээ.

 Жирэмсэн эхчүүд монголдоо тэргүүлэх зэргийн эмч нарт үнэ төлбөргүй үзүүлэх, өртөг өндөр хувийн эмнэлэгүүдэд үнэ төлбөргүй амаржих зэрэг эрхүүдийг эдлэх юм.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.