Комедиан Амараагийн анхны хайр комедиан болжээ

Одоогоос 15 жилийн өмнө буюу 2006 онд  Монголын анхны гэх тодотголтой “Миний гэр" реалити шоу гарч байсан. Тус нэвтрүүлгээс  цөөнгүй хэдэн хосууд гарч байсан удаатай.

Тэдний нэг бол комедиан Амараа, хүний эрхийн Золзаяа буюу Зола нар. Хэн хэнийхээ анхны хайр.Тэдний харилцаа таван жил үргэлжилсэн ч, амьдралын ханиа сонгох үедээ өөр өөр хүнийг сонгож, үр хүүхэдтэй болцгоосон. 


Комедиан Амараагийн экс найз бүсгүй Зола хуучин найз залуу шигээ комедиан хийдэг болсон гэнэ шүү. Энэ тухайгаа тэрээр “Суралцаж л явна, Зола нь. Удахгүй гоё материалуудтай сайн комедиан дүрээр та нөхөдтэйгээ шинээр уулзах байхаа» хэмээжээ. 


Золагийн хувьд Амараатай үерхэж байхдаа Мельбурнын Их Сургуулийн төгссөн. Тэрээр сургуулиа төгсөж ирээд, хүний эрх, жендэрийн тэгш эрхийн активист, Өөрчлөлтийн Төлөөх Эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагчаар ажиллаж байсан.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.