УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТӨСВӨӨС МӨНГӨ СААДАГ ГОЛ АРГА НЬ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА

Монголын төр зүдрүүхэн амьдралтай ядуусаасаа ч гарамгүй ядмаг хулгайчийн зантай түшээдтэй болжээ.Яагаад гэвэл УИХ-ын гишүүний туслах, зөвлөхүүд төрийн бус байгууллагын нэрээр төсөвт гэрчилсэн бас илчилсэн. 

Жишээ татвал :

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханын зөвлөх Б.Отгонжаргал, 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зөвлөх Л.Намуунгэрэл,

Ж.Ганбаатарын зөвлөх М.Энхмэнд нар Монголын парламентын зөвлөхүүдийн холбоо төрийн бус байгууллагын нэрээр, таван удаагийн гүйлгээгээр УИХ-ын Тамгын газраас нийт 76.4 сая төгрөг гаргуулан авсан. 

УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах М.Алтынжан Монголын залуучуудын стратегийн академи төрийн бус байгууллагын нэрээр нийт 148 сая 312 мянган төгрөг шилжүүлж авсан.

Үүгээр бол УИХ-ын гишүүдийн зөвлөхүүдийн төсвөөс мөнгө саадаг гол арга нь төрийн бус байгууллага болжээ. Мөн УИХ-ын Тамгын газрын Шилэн дансанд тайлагнаснаар зарлагынх нь сая сая төгрөгийн шилжүүлэг төрийн бус байгууллагууд руу чиглэжээ. Үүнд:

Нямсамбуу ТББ-57 сая

Гоё Монголын Төлөө ТББ-80 сая

Соёлын Дархлаа ТББ-24,6 сая

Хүний эрхийн индэр ТББ-10 сая

Олон нийтийн харилцааны стратеги судалгааны төв-10 сая -Нямсамбуу ТББ-22 сая

Монголын Парламентын зөвлөхүүдийн холбоо ТББ-30 сая

Монголын өсвөр үеийн бие бялдрын хүмүүжлийг олгох холбоо-7,9 сая

Имижлоги сургалт судалгааны төв-30 сая

Нямсамбуу ТББ-70 сая

Нийгмийн маркетингийн бодлого судалгааны хүрээлэн ТББ-50 сая

Сувдан хэлхээ хөгжил-20 сая

Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-47,5 сая

Хүүхдийн хөгжилд иргэдийн оролцоо ТББ-90 сая

Шагайн харвааны холбоо ТББ-6,1 сая

Мэргэжлийн тэнцвэрт мэдээлэл ТББ-10 сая

Эрх зүй стратегийн төв ТББ-11,2 сая

Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая -Сайн зөвөлгөө ТББ-20,5 сая

Монголын хоршооллын Сургалт мэдээллийн төв ТББ-45 сая

-Сайн зөвлөгөө ТББ-20,5 сая

Соёл гэгээрлийг дэмжих сан-20 сая гэхчлэн хөвөрнө.

Төрийн бус байгууллагыг цэгцлэхийн тулд Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн төсөл боловсруулснаа мэдэгдэж байсан бөгөөд Хууль зүй бодлогын газрын дарга нь “Төрийн бус байгууллага нэрээр халхавчилж, бизнесийн ашиг олох үйл ажиллагаа дэндүү их байна. Нийтэд тустай, нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа эрхэлдэг нь цөөн” гэж хэлсэн нь нүдээ олсон өгүүлбэр байжээ. Дээр нь албан тушаал эрх мэдлээ хэтрүүлсэнд нь тохирсон ял зэм оноодоггүй, хаацайлж үлддэг зэрэг нь өлөн “ноёд”-д хуулийн цоорхойг ашиглах боломж болж байна.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.