Ж.Батзандангийн балайрал

Ардчилсан намын бүлгийг задлаж, Ардын намынхантай нэгдэн МАНАН-гийн эсрэг жагсаал зохион байгуулж явсан цаг саяхан мэт. Удалгүй хоолойн хөвчөө тасартал бахирч явсныхаа хэргийг гаргаж  Австрали улсад суух Элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон.

Тэрээр эрх ямбаны алба нь хорих шийтгэл шиг санагдсан бололтой.Өөрийн цахим хуудаснаа “Миний бие Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд өөрийн сошиал платформуудаараа дамжуулан нийтлэл, мэдээлэлүүд тогтмол хүргэх болно. Мөн миний бие Монгол улсын Элчин сайд биш, харин хууль, улс төр, эдийн засаг, нийгмийн судлагаа хариуцсан Зөвлөх нэртэй ажилтан болохыг зөвөөр ойлгоно уу. Гадаадад зөвхөн томилогдсон элчин сайд л Монгол улсыг албан ёсоор төлөөлнө. Судлаач, зөвлөх төлөөлөхгүй гэдгийг ч энэ дашрамд дуулгая” гэжээ.

Хоолойн хөвчөө тасартал орилж шоудсаны хөлсөнд авсан энэхүү алба тушаал нь дипломат албанд зүтгэж яваа олон хүний нэг насны хүсэл мөрөөдөл нь байдаг гэхэд хэлсдэхгүй. Зарим нь насаараа ийм албаны төлөө зүтгэсээр тусыг эс олон тэтгэвэртээ гарах нь бий. Ж.Батзандангийн хувьд бол ердөө цөллөг төдий албаар үнэлэгдэж байгаа нь харамсалтай.

Ийм сэтгэлээр албаны ажлыг хашиж байгаа хүн түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь юу л бол. Төрийн ажлыг хийсэн шиг хийгээд хийж чадахгүй бол мэддэг мэдлэгтэй нэгэнд нь балаг тарьхаасаа өмнө Батзандан минь байр сууриа тавьж өгсөн нь дээргүй юу?


VOTE UP
VOTE DOWN


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.