Ж.БАТЗАНДАН “WELCOME BACK” ХИЙВЭЛ ХАРИУЦЛАГЫГ Н.ЭНХТАЙВАН САЙД АСАН ҮҮРНЭ

Монгол улс төлөөлөхөөр Австрали улсад Элчин зөвлөхөөр илгээгдсэн  Ж.Батзандан сүүлийн үед  твиттерийг түйвээж байгаа. Эхлээд “Цөллөгийн газраас бичсэн тэмдэглэл”, “Цөллөгт өнгөрүүлсэн "тэд" хоног” гэх мэтээр бичиж эхэлсэн Ж.Батзандан төд удалгүй эх орондоо буцахаар зам шулуудсан тухайгаа жиргэж эхлэсэн. Эрх биш хүн юм болохоор ичих нүүр байдаг л байлгүй, “Эндэх бүх зардлаа төлчихөөд Монголдоо очино” хэмээгээд байгаа.

Тухайн үед 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж ялагдсан Ж.Батзанданг Элчин зөвлөхөөр томилсон бол Гадаад хэргийн сайд Н.Энхтайван. Төр "Яагаад улстөрч хүнийг дипломат албанд томилж байгаа юм бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад “Б.Батзанданг энэ ажлыг хийж чадна гэж итгэсэн учраас томилсон. Тэгээд ч дипломат албанд нам харгалздаггүй” гэж хэлж байв. Гэвч томилогдсон Элчин зөвлөхийнх нь сүүлд бичсэн зүйл томилгоо хийсэн сайдын үгтэй авцалдахгүй буюу сөргөлдөхөөр байгаа юм.

Эхлээд өөрийгөө “Оффшорын эсрэг бодлого батлуулсан, эрүүдэн шүлтийг ил болгосон, Эрдэнэт, Асгатын мөнгийг авчирсан гэм нүглийнхээ төлөө цөлөгдөж хөөгдсөн муу улстөрч” хэмээн гомдоллож байсан Ж.Батзандан сүүлдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгын даалгавраар Энэтхэг, Номхон далайн орнуудын хөгжлийн стратегийг судлахаар ирсэн. Судалгааны ажил дууссан болохоор эх орондоо буцна” гэж бичиж нийтлэх болжээ.Үүний зэрэгцээ тэрээр "Би Элчин сайд биш, чадах ч үгүй. Лу.Болд чадна" ч гэх шиг. Л.Болдтойгоо барьцсан, Элчин зөвлөхөө голсон , гомдоллосон мэтээр сошиолд солиорох болов. Ямарч байсан нэг зүйлд найдаж тэр хүртэл явсан, тэр нь бүтэмжгүй болоод буцаж байгаа хүн мэт ойлгогдохоор байгаа юм.

“Монголыг аврах 18 хувьсгал” номоо бичиж дуусгалаа. Монголдоо очиж тэмцлээ үргэлжлүүлнэ. Австралид ирсэн, гарсан бүх зардлаа төлчихөөд очино. Унших, улс орноо аврах төлөвлөгөө боловсруулах боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа” гэснээс үзвэл ирээд чиг бас зүгээр суух бодолгүй бололтой. Тэгээд ч уншихыг бол хүн бөмбөрцгийн хаанаас бол хаанаас хийж болно. Тэрний төлөө Австрали хүртэл явж, мөнгө үрэх шаардлага ч түүнд огт байгаагүй. 

Нэлээд цухалдуугийн дээр халамцуу бололтой хийсэн энэ жиргээнүүдээрээ Ж.Батзандан гишүүн асан олон хүний дургүйцлийг хүргэв. Гэвч энэ нь ганц Ж.Батзанданд дургүйцээд өнгөрөх зүйл биш юм.

Дипломат алба бол мэргэшсэн тусгай алба. Дипломат байгууллагуудын үйл ажиллагааг удирдах, чиглүүлэх үүрэг нь Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага буюу ГХЯ-нд бий. Тэгэхээр манай улсын дипломат албаны нүүр царай Ж.Батзандангаас биш, Н.Энхтайван сайд асангаас хамааралтай. 

Ж.Батзандан тоилогдсон үүрэгт хугацаагаа дуусгалгүй ажлаа хаяад “Welcome back” хийвэл түүний хариуцлагыг  Гадаад хэргийн сайд үүрэг ёстой. Учир нь ажил хариуцаж байгаа төрийн сайд хүн төрийн мэргэшсэн албыг жалгын нэг улстөрчөөр тоглуулсных нь төлөө эхлээд Н.Энхтайванаас нь ял асуух хэрэгтэй. 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.