Улс төр, бизнест уран мэхээ гайхуулж яваа аваргууд

Монгол түмний хайр хүндэтгэлийн эзэд болсон бөхчүүдийнхээ бизнесийг сонирхуулъя:


А.Сүхбат аварга

Зүлэг ногоон дэвжээнээ “жижиг” А.Сүхбат уран хурц барилдаанаараа түмэн олноо өндөлзүүлж байсан цаг саяхан. 

Өдгөө түүний амьдрал дархан цаазат уулнаа буга хамгаалан, спирт найруулж бас эхнэр хүүхэд сольсон шиг явна. Тэрээр “Алтан хүнс” хэмээх компани байгуулж, архи, спирт, хүнсний бизнес өргөжүүлэн амжилттай яваа. Үүнийхээ ачаар өмнөх парламентэд дөрвөн жил суусан.

Түүгээр ч барахгүй сүүлийн үед  газар тариалангийн бизнесийг ихэд таашааж ханцуй шамлан ажилдаа оржээ. энэ салбар луу зүтгэх болсон нэг шалтгаан нь “Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай холбоотой гэдэг. 

Мөн түүний бас нэгэн ажил нь  боловсролын салбар. Тэгэхээр аварга өөрөө барилдахгүй ч гэсэн өөр шигээ сайн залуусыг бэлдээд, хажуугаар нь хэдэн төгрөг халааслаад сууж байвал хэн хэндээ ашигтай гэмээр боломжийн бизнес.

Гарьд Ц.Цэрэнпунцаг

Ямар ч сонирхолгүй болоод байсан үндэсний бөхийг сэргээсэн зургаан залуу зааны нэгээр дуудуулж байсан цаг саяхан.

Даанч тухайн үед бөхийн хүч, хөлсийг үнэлэх үнэлгээ тун тааруу учраас Ц.Цэрэнпунцаг гарьд ямар ч орлогогүй том цолтой бөх байснаас гээд бизнес хөөсөн гэлцдэг.

Бөхчүүд дундаа л бизнес сэтгэлгээ нь овоо хөгжчихсөн, нэлээд боловсролтой, гадаад хэлний хувьд гайгүй сайн ярьчихдаг болохоор явахгүй гээд ч яах билээ.  Харин Ц.Цэрэнпунцаг гарьдыг спиртийн бизнест эргэлт буцалтгүй хөл тавьж үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл” үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн гэдгийг хүмүүс андахгүй.Түүгээр ч барахгүй үүрэн телефоны салбарт шинэ оператор оруулж ирсэн удаатай. 

Тэр нь Монголын өнцөг булан бүрт түгсэн  Жи-Мобайл юм. Мобиком, Скайтел, Юнител ч дөнгөөгүй байхад Монголын хүчний байгууллагууд болох цагдаа цэргийхэн гээд бүхийл том байгууллагуудад шахаад амжсан хашир бизнесмэн. Тэрээр хүүхнүүдийн харцыг булаасан ханхар сайхан эр байхаа больж  намбалаг сайхан эрхэм болжээ.УИХ-ын сэнтийд төрлөх Завхан нутгаасаа сонгогдон суусан.

Б.Бат-Эрдэнэ аварга

Бөхчүүд гэхээрээ л боловсролгүй бүдүүлэг гэсэн ойлголт хэдийнээ ард хоцорсон. Хоёроос гурван дээд сургууль төгссөн, хэнээс ч дутахгүй боловсрол мэдлэгтэй бөх цөөнгүй. 

Тэр дундаас хамгийн өндөр боловсролтой, ажил хэрэгч хүчтэн бол  Б.Бат-Эрдэнэ. Түмэн олноо болон спортынхноо төлөөлөн төр түшиж яваа их аварга маань боловсрол мэдлэгээс гадна  жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа хүн гэчихэд буруудахгүй.

 Англи, япон хэлээр төвөггүй ярихын сацуу очсон улс орон бүртээ төрөлх хэлээр нь мэндийг нь эвлэгхээн мэдчихдэг  сүрхий эр.

Харин түүний улс төрийн хажуугаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг ажлуулдаг. Оюутнуудынхаа сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэхэд нэлээдгүй анхаардаг гэнэ лээ. Тиймдээ ч тус сургуулийн бөхчүүд ид бяр тэгширч, сайн багшийн удирдлаганд байгаагаа харин ч нэг харуулцгаадаг. 

 Д.Сумъяабазар аварга

Ханагар сайхан бие бялдараараа халхын гоо бүсгүйчүүдийн харцыг харин ч нэг булаадаг эрхэм бол яахын аргагүй  Д.Сумъяабазар аварга.

Олон жил “аварга” цолны төлөө хөдөлмөрлөж арай гэж нэг ард түмнээр дэмжлэгээр цолоо авсан. Гэвч аварга болсоноосоо хойш бөх биш бизнес хийж  улс төрийн халуун тогоонд хутгалдаад буй.Бөхчүүд дундаа битгий хэл Монголдоо яригдахаар банкир болсон ч, УИХ-д хэдэнтээ улиран сууж, өдгөө нэг сая гаруй хүн амтай Улаанбаатар хотын даргаар ажиллаж байна.

Бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон.Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулснаас хойш банк санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага цуглуулсан банкир залуу. Энэ хүний бизнес шаггүй дээшилж түүнийгээ дагаад улс төрийнх нь рейтинг ч нэлээдгүй өсөөд байгаа.

Хорлоогийн Баянмөнх аварга
Монгол бөхийн жинхэнэ од, зууны манлай бөх, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн тухайд мөн л барилдахаа больсон тэр цагаасаа хойш бизнес эрхлэх болсон.

Тэрээр голдуу боловсролын салбарын бизнесээр хэтэвчээ зузаатгадаг. Анх “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг байгуулан олон арван хүчтэнүүдийг улс аймгийн алдар цолонд хүргэсэн гэдгийг мэдэхгүй хүн ховор.

Мөн түүний бас нэг бизнес нь бэл бэнчинтэй хүн бүрийн сонирхох болсон хурдан хүлэг. Солино ,зарна бас уяна . Энэ жил аварга маань нилээд завгүй амьны болоод албаны ажил ихтэй байгаа гэнэ шүү.

Баянаа аварга өөрийн болон бусад бөхийн барилдааны талаар олон бүтээл туурьвиж эрдмийн зэрэгтэй багш, дасгалжуулагч, эрдэмтэн, зохиолч гэдэг.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.