Pеппэр Төгөлдөр(Lil Thug E)-д туслах аян өрнүүлж байна

“Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуугаараа сонсогч олны хайр хүндэтгэлийг хэдийнээ хүлээсэн чадварлаг залуу реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E  цусны цочмог хорт хавдар тусжээ. Монголдоо эмчлэгдэх боломжгүй бөгөөд маш яаралтайгаар чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг нэн даруй хийх шаардлагатай тулгараад байгаа юм.


Дэлхий дахинд цусны хорт хавдар нь нэн хүнд өвчинд тооцогдож байгаа хэдий ч олон улсын хэмжээнд чөмөг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлгэснээр энэхүү өвчин нь эмчлэгдэх боломжтой нь батлагдсан юм.

Олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа нэгэн.


Эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650’000’000 төгрөг болохоор байгаа гэнэ. 

 #BigLIFEforLilTHUGE хандивын аяныг гэр бүл,найз нөхөд,уран бүтээлчид эхлүүлсэн. Монголын нийт ард түмнээ хандивын аянд идэвхтэй оролцож залуу өсөх ирээдүйтэй нэгэн уран бүтээлчээ эрүүл саруул авч үлдэхийг уриалж байна.

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК – 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/

Доорх сошиал хуудаснуудыг дагаж албан ёсны нэгдсэн мэдээллүүдийг авна уу:

https://facebook.com/biglifeforlilthuge
https://instagram.com/biglifeforlilthuge


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.