Хакухо зодог тайлах уу?

Японы  томоохон телевиз, агентлагууд нь мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна, их аварга Хакухог зодог тайлахаар шийдсэн талаар нэлээдгүй шуугиад эхэллээ. 


Хэвлэлд бичсэнээр Хакухогийн зодог тайлах шалтгаан нь баруун өвдөгний архаг гэмтэл гэнэ. Долоодугаар сарын барилдаанд өвдөг шороодолгүй түрүүлсэн хэдий ч өвдөгний гэмтэл нь одоогоор бүрэн эдгээгүй байгаа. 

Тэрээр намрын барилдаанд зодоглоно гэж байсан ч дэвжээнд нь коронавирус гарсан тул барилдаагүй.




Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.