БИДНИЙ НАЙЗ , ГУРВАН ХҮҮХДИЙН ААВД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЭЧ ХЭМЭЭН АРД ТҮМНЭЭСЭЭ ДЭМЖЛЭГ ХҮСЧ БАЙНА

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зааварчилж бусдын амь нас эрүүл мэндийг авран хамгаалсаар ирсэн цэл залуухан 35н настай залуу Мугаразын Гантөгс бөөрний хүнд өвчнөөр шаналж байна. Гурван хүүхдийн эцэг бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд яаралтай орох шаардлагатай болж амь нас нь минут секундээр хэмжигдэж эхэлжээ. Иймд сайхан сэтгэлт элэг нэгт ард түмнээсээ сэтгэлийн дэмжлэг хүсч байна.


Өдгөөг хүртэл өөрийн эрүүл мэнд , өвчин шаналалаа үл тоон шүд зуун зүтгэсээр ирсэн Мугараз овогтой Гантөгс 1986 онд төрсөн энэ жил 35хан настай. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг эгэл даруу Монгол эрчүүдийн , Монгол аавуудын төлөөлөл болсон тэрээр өнгөрөгч 2012 оноос хойш өдгөөг хүртэл буюу өвчний өмнө өвдөг сөхөртлөө “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, байгаль орчны инженер” хэмээх өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хамтран ажиллаж байгаа хамт олон найз нөхөддөө гээд түүнд хандсан хэн бүхэнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чадахаараа зааварчилан зөвлөж , тэднийг осол авааргүй ажилахад хяналт тавьж, эрдэнэт Монгол хүний амь нас эрүүл мэндийг авран хамгаалсаар ирсэн. 


Гэвч тэрээр ийнхүү ард иргэдээ осол гэмтлээс урьдчилан сэргийлж , сонор сэрэмжтэй ажил үүргээ гүйцэтгэхэд нь зориулан сургалт зааварчилгаа өгч бусдын төлөө чин сэтгэлээсээ ажиллаж хөдөлмөрлөж ирсэн цэл залуу өөрөө өнөөдөр хүндээр өвдөж , амьдралын төлөө амьсгалахын төлөө , алаг үрсийнхээ төлөө өвчин шаналалтайгаа тэмцэж байна.


Ердөө жил гаруйхны өмнө бөөрний хүнд өвчин тусч уургаа бага багаар алдсаар энэ оны 5н сараас өвчин нь хүндэрч бөөрний архаг дутагдалд орсоноос хойш түүний бөөр цусаа шүүж чадахаа больжээ.Тэрээр бөөрний диализийн аппаратанд орж цаашлаад зүрхэндээ нөлөөлөөд өдгөө биеийн байдал маш хүнд байгаа юм.


Иймд түүний амь насыг авран хамгаалахын тулд , алдрай үрсийг нь элэг бүтэн амьдруулахын төлөө БНСУ-д нэн яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд оруулах зайлшгүй шаардлагатай болсон юм. Харамсалтай нь зөвхөн хагалгааны зардалд л гэхэд 250н сая төгрөг шаардлагатай болсон учир элэгт нэгт эгэл түмнээсээ бусдын төлөө чин сэтгэл , зүтгэлээ зориулан шудрагаар хөдөлмөрлөж зүтгэж ирсэн халамжит хань , гурван хүүхдийн эцэгт халуун сэтгэлээр хандаж туслаач хэмээн хүсч байгаа юм. Монголын нэгэн залуу гэр бүл , чадварлаг боловсон хүчинд Монголын ард түмэн халуун сэтгэл дэвсэн ,тусламжийн гараа сунгаж урт нас, элэг бүтэн амьдрал бэлэглээч хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.


Сайн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай. 

ХАНДИВЫН ДАНС : ХААН БАНК 5720728944, ХХБ 427036016, ХАС БАНК 5001807402

ХҮЛЭЭН АВАГЧ : М.ГАНТӨГС


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.