Met Gala 2021 улаан хивсний ёслолын сонин содон хувцаслалт
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар 2021 оны 51 дүгээр тушаалаар батлагдсан “Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 11 дүгээр тушаалаар батлагдсан “Хилийн Алтанбулаг авто замын боомтоор улс хоорондын ачаа тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр журам”-ыг хүчингүй болголоо.
Ийнхүү гадаадаас ирсэн иргэдийг ирэх сарын 15-аас тусгаарлахгүй, онгоцны буудал дээр ПСР шинжилгээ авч шууд нэвтрүүлнэ.
Met Gala 2021 улаан хивсний ёслолын хамгийн сонин содоноос:
Apple компани дэлхий нийтээр хүлээлт үүсгээд байсан “iPhone13" ухаалаг гар утсыг өчигдөр /2021.09.14/ танилцууллаа. Хамгийн эхэнд “iPad" болон “iPad mini"-г танилцуулсан. 10.2 инч, A13 чиптэй өчигдөр нээлтээ хийсэн iPad нь өмнөх загвараасаа 20 хувь хурдан. Мөн нүүрэн талын 12MP ультра өргөн камер нь сүүлийн үеийн машин сургалт технологитой хоршин ажиллаж, видео дуудлагын үед хэрэглэгчийн биеийн хөдөлгөөнийг даган хөдлөх аж. Үүнээс гадна “Apple Pencil" болон “True Tone" дэмжин ажиллана. Шинэ “iPad"; нь “Google" компанийн “Chromebook" таблетаас гурав дахин хурдан аж. Харин 8.3 инч “iPad mini"-ийн хэлбэр хийц шинэчлэгдэж, илүү дугуй булантай болж, ард, урд камер нь сайжирснаас гадна “Liquid Retina" дэлгэцтэй, “USB" “Apple Pencil" дэмждэг болжээ. Өнгөний хувьд ягаан, нил ягааны өнгөнүүд нэмэгдсэн байна. “iPad Mini" нь 5G сүлжээ дэмжинэ. Үүний дараа “Apple Watch" цувралын илүү өргөн дэлгэцтэй долоо дахь загвар нээлтээ хийв. Цувралын зургаа дахь загвараас 20 хувь том дэлгэцтэй, 50 хувь илүү бичвэр харуулах бөгөөд дэлгэцэн дээрх бүтэн гарын тусламжтай хэрэглэгч зурвастаа хариу өгч болно. Эцэст нь хос камертай “iPhone 13" болон “iPhone 13 Mini" танилцуулсан. 6.1 инч “iPhone" болон 5.4 инч “iPhone 13" mini нь дэвшилтэт А15 Bionic чиптэйгээс гадна цэнэг барилтын хувьд “iPhone 13" нь өмнөх загвараасаа 2.5 цагаар, “iPhone 13 Mini" нь 1.5 цагаар илүү гэнэ. Мөн илүү дэвшилтэт 5G сүлжээ, “Cinematic mode” нэмэгджээ. Энэ функцийн тусламжтай та “Portrait mode”-аар бичлэг хийнэ гэсэн үг. Өнгөний хувьд ягаан, цэнхэр, хар, цагаан, улаан гэсэн таван шинэ өнгөтэйгөөр худалдаанд гарна. Ингээд арга хэмжээ дуусаагүй. Apple компани дахин “iPhone 13 Pro", “Pro Max" загваруудыг танилцуулсан. Гурван камертай 6.1 инч “iPhone 13 Pro" болон 6.7 инч “iPhone 13 Pro Max" нь мөн дэвшилтэт А15 Bionic чиптэй. Таван цөмтэй процессорын тусламжтай дүрс боловсруулалт нь 50 хувиар нэмэгдэж, видео тоглоом тоглоход цоо шинэ мэдрэмжийг танд мэдрүүлэх болно. Мэдээж, өмнөх загваруудаасаа илүү сайжирсан камертай, бүхий л өдрийн турш цэнэгээ барих чадвартай. iPhone 13 Pro загвар нь 1TB багтаамжийн сонголттой. Apple-ийн шинэ бараа бүтээгдэхүүний үнэ: iPad – 329 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна. iPad mini – 499 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна. Apple Watch Series 7 – 399 ам.доллар. Энэ намар худалдаанд гарна. iPhone 13 Mini – 699 ам.доллараас эхэлнэ. iPhone 13 – 799 ам.доллараас эхэлнэ. iPhone 13 Pro – 999 ам.доллараас эхэлнэ. iPhone 13 Pro Max – 1,099 ам.доллараас эхэлнэ. Бүх шинэ загварын iPhone-ууд есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.
Замын-Үүдэд нөхцөл байдал хүндэрч хил, гааль Мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал, авлига гаарсан учраас авилгачдад төрийн хуулийн дагуу цээрлэл хүлээлгэхээр болсон.Тэдний бохир бүхэн бугшсан сандал суудалд төр засаг ард түмэндээ үнэлэгдсэн ажлаа мэддэг эрхмүүдийг түр томилолт өвөртлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрч байгаа.Тэгвэл төрийн даалгавар авч түр томилолт өвөртлөн замын үүдэд засаглаж буй эрхмүүд сүүлийн хэдэн жилийн туршид бугшсан зөрчил дутагдлуудыг сүүлийн хэдхэн сарын дотор илрүүлэн таслан зогсоож чадсан гэх эерэг мэдээ байна. Төр засаг ард түмэндээ үнэлэгдэж байсан эрхмүүд өдгөө төрийн албыг авилгын сүлжээ болгосон бохир сүлжээг таслан зогсоохоор замын үүдэд ажилласаар байгаа.Тэдний нэг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун юм. Бүсгүй хүн боловч эрс шийдэмгий шулуун шударга түүнийг нийслэлийн мэргэжлийн хяналтаа удирдан чиглүүлж байх үеэс л үнэлэж дүгнэсэн төр засгийн шийдвэр гаргачид өдгөө хамгийн бохир булхай бүхий бүлэглэл авилгын сүлжээ буй болж бугшсан газар болох Замын үүдийн мэргэжлийн хяналт шалгалтыг эрчимжүүл төрийг товхинуул хэмээн томилолт өвөртлүүлэн илгээгээд хэдхэн сар өнгөрөөд байгаа.Тэгвэл тэрээр сүүлийн гурван жилийн туршид олж илрүүлээгүй онц ноцтой асуудлыг сүүлийн гуравхан сарын дотор нээн илрүүлж таслан зогсоож чаджээ. Замын үүдээр хоол амтлагч нэрээр хор ч байж болзошгүй зүйлс их хэмжээгээр нийслэлд нийлүүлэгдсээр нилээдгүй удсан байна.Учир нь хоол амтлагч нэршилтэй хорт бүтээгдэхүүнүүд хугацаа нь хэдийнээ дуусч орж ирснийхээ дараагаар огноо нь одоо цаг дээр шивэгддэг хаяг шошгогүй орж ирсэн олон тонн бүтээгдэхүүнүүд хаяг шошгоо тэндээ нааж Улаанбаатарын зүг ямар ч хараа хяналтгүйгээр нийлүүлэгдэн нийслэлчүүдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ч заналхийлж болзошгүй хор нөлөө үзүүлсээр нилээд удсан бохир булхайг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан баг олж илрүүлэн таслан зогсоогоод байна.Замын үүдийн МХГ-аас мэдээлж байгаагаар : “Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн 18 нэр төрлийн шингэн хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн 16 нэр төрлийн хуурай хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 1.5 тн 8 нэр төрлийн даршилсан ногоог нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчин зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 0.5 тн сүүн кремыг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.” Энэ мэтчилэн нийслэлчүүдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд ч заналхийлж болзошгүй хор нөлөө үзүүлэхүйц ноцтой зөрчлүүдийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаар ахлуулсан баг олж илрүүлэн таслан зогсоожээ.