Apple компани iPhone 13 загваруудаа танилцууллаа

Apple компани дэлхий нийтээр хүлээлт үүсгээд байсан “iPhone13" ухаалаг гар утсыг  өчигдөр /2021.09.14/ танилцууллаа.

Хамгийн эхэнд “iPad" болон “iPad mini"-г танилцуулсан. 10.2 инч, A13 чиптэй өчигдөр нээлтээ хийсэн iPad нь өмнөх загвараасаа 20 хувь хурдан. Мөн нүүрэн талын 12MP ультра өргөн камер нь сүүлийн үеийн машин сургалт технологитой хоршин ажиллаж, видео дуудлагын үед хэрэглэгчийн биеийн хөдөлгөөнийг даган хөдлөх аж. Үүнээс гадна “Apple Pencil" болон “True Tone" дэмжин ажиллана.

Шинэ “iPad"; нь “Google" компанийн “Chromebook" таблетаас гурав дахин хурдан аж.       

Харин 8.3 инч “iPad mini"-ийн хэлбэр хийц шинэчлэгдэж, илүү дугуй булантай болж, ард, урд камер нь сайжирснаас гадна “Liquid Retina" дэлгэцтэй, “USB" , “Apple Pencil" дэмждэг болжээ. Өнгөний хувьд ягаан, нил ягааны өнгөнүүд нэмэгдсэн байна.

“iPad Mini" нь 5G сүлжээ дэмжинэ.

Үүний дараа “Apple Watch" цувралын илүү өргөн дэлгэцтэй долоо дахь загвар нээлтээ хийв. Цувралын зургаа дахь загвараас 20 хувь том дэлгэцтэй, 50 хувь илүү бичвэр харуулах бөгөөд дэлгэцэн дээрх бүтэн гарын тусламжтай хэрэглэгч зурвастаа хариу өгч болно.


Эцэст нь хос камертай “iPhone 13" болон “iPhone 13 Mini" танилцуулсан. 6.1 инч “iPhone" болон 5.4 инч “iPhone 13" mini нь дэвшилтэт А15 Bionic чиптэйгээс гадна цэнэг барилтын хувьд “iPhone 13" нь өмнөх загвараасаа 2.5 цагаар, “iPhone 13 Mini" нь 1.5 цагаар илүү гэнэ. Мөн илүү дэвшилтэт 5G сүлжээ, “Cinematic mode” нэмэгджээ. Энэ функцийн тусламжтай та “Portrait mode”-аар бичлэг хийнэ гэсэн үг. Өнгөний хувьд ягаан, цэнхэр, хар, цагаан, улаан гэсэн таван шинэ өнгөтэйгөөр худалдаанд гарна.


Ингээд арга хэмжээ дуусаагүй. Apple компани дахин “iPhone 13 Pro", “Pro Max" загваруудыг танилцуулсан. Гурван камертай 6.1 инч “iPhone 13 Pro" болон 6.7 инч “iPhone 13 Pro Max" нь мөн дэвшилтэт А15 Bionic чиптэй. Таван цөмтэй процессорын тусламжтай дүрс боловсруулалт нь 50 хувиар нэмэгдэж, видео тоглоом тоглоход цоо шинэ мэдрэмжийг танд мэдрүүлэх болно. Мэдээж, өмнөх загваруудаасаа илүү сайжирсан камертай, бүхий л өдрийн турш цэнэгээ барих чадвартай.

iPhone 13 Pro загвар нь 1TB багтаамжийн сонголттой.

Apple-ийн шинэ бараа бүтээгдэхүүний үнэ:

iPad – 329 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
iPad mini – 499 ам.доллараас эхэлнэ. Ирэх долоо хоногоос худалдаанд гарна.
Apple Watch Series 7 – 399 ам.доллар. Энэ намар худалдаанд гарна.
iPhone 13 Mini – 699 ам.доллараас эхэлнэ.
iPhone 13 – 799 ам.доллараас эхэлнэ.
iPhone 13 Pro – 999 ам.доллараас эхэлнэ.
iPhone 13 Pro Max – 1,099 ам.доллараас эхэлнэ. Бүх шинэ загварын iPhone-ууд есдүгээр сарын 24-нд худалдаанд гарна.


Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.