“Playtime” наадмыг ирэх сарын 2-нд цахимаар нээнэ

Амьд хөгжимд дурлагчдын хүсэн хүлээдэг “Playtime” хөгжмийн фестивал энэ жил наймдугаар сарын 16-19-нд зохион байгуулах байсан боловч цар тахалтай энэ цаг үед дахин нэг жил хойшлуулахаар болсон. 

Тэгвэл “Playtime-2021 Virtual 2.0” фестиваль аравдугаар сарын 2-нд фейсбүүк болон "Youtube" сувгаар 18:00 цагаас нээлтээ хийхээр боллоо. Зохион байгуулагчдын зүгээс нээлтийн тоглолтыг үнэ төлбөргүй хүлээн авч үзэх боломжтой хэмээн мэдэгдэв. 

"Дэлхий даяар Covid-19-ийн цар тахлын аюул улс оронд нэмэгдэж, олон нийтийн урлаг, соёлын арга хэмжээ, нийтийг хамарсан үйл ажиллагаа бүхий олон улсын хөгжмийн томоохон фестивалиуд хойшлогдоход хүрч байна.

Ийнхүү энэ жилийн наадмыг 2022 оны долдугаар сарын 7-10-нд зохион байгуулах болсон. 

Өнгөрсөн жил мөн нөхцөл байдалтай холбогдуулан наадмын зохион байгуулагчид иргэдийн худалдан авсан тасалбар албан ёсоор 2021 онд шилжиж, хүчин төгөлдөр үйлчилнэ хэмээн мэдэгдэж байсан. Улмаар "Playtime 2020" наадмын тасалбар худалдан авсан хүн бүрд 2021 оны шинэчилсэн тасалбарыг и-мэйлээр хүргүүлсэн. Энэ нь мөн ирэх жил рүү шилжих боломжтой аж.

 

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.