ЕРӨНХИЙ САЙД ЖУУЛЧДЫГ ТАТАХЫН ТУЛД МОНГОЛД ИРЖ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ВАКЦИН ХИЙЛГЭХ УРИАЛГА ГАРГАЛАА

Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жуулчдыг татахын тулд өөрийн улсдаа вакциндаа хамрагдаагүй гадаад иргэд болон харь оронд суугаа монгол иргэдийг манай улсад ирэн вакцин үнэгүй хийлгүүлэх боломжоор хангах уриалгыг гаргалаа. Энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанд энэхүү ажлыг жуулчны компаниудтай ярилцан үргэлжлүүлэхийг үүрэгдлээ. 

Мөн тэрээр бусад орнуудтай хэлэлцээр хийн 11-р сарын 1-нээс эхлэн агаарын хилээ нээх талаар судалж анхаарна гэлээ.

Нийгмийн сэтгэл зүй , эмнэлэг, онцгой байдлын ажилчдыг бэлдэн дархлаажуулалтын тун 50 хувиас дээш болоход шар түвшин рүү оруулна.

Орон нутагт мөн адил ижил стандарттай байх хэрэгтэй хэмээжээ.  Эрүүл мэндээ ч,  эдийн засгаа ч бодъё гэв.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.