СЭРЭМЖЛҮҮЛЭГ:ТУУЛ ГОЛЫН БУРГАСАНД ҮЛ МЭДЭГДЭХ ХОРХОЙ ДҮҮРЭН БАЙНА

Туул голын бургасанд нэгэн төрлийн үл мэдэгдэх хорхой дүүрэн бүчсэн байгаа талаар мэдээлсэн байна.
Уг хорхой нь Оросын өмнөд хязгаар Краснодарын бүс нутагт тэр хорхойн дайрлага болоод байгаа бөгөөд хаялга нь манай улсад ийнхүү ирээд байгаа бололтой.
 Хятадаар 臭屁虫 буюу өмхий бөгст хорхой хэмээн орчуулагдахаар юм. Их хортой шавьж бөгөөд хазуулсан тохиолдолд арьс улайж хавдан харшил өгөх, цөөн тохиолдолд амь насанд хүртэл халтай байдаг гэнэ шүү. 
Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдээ дагуулан голын ай сав газраар зугаалахдаа сонор сэрэмжтэй хандана уу? Мөн Орост айл хунарын гэр байшингаар дүүрэн шигдээд үүрэлзэн байгаа тул голын эрэг орчмын айлууд болгоомжтой байж хаалга цонхоо сайтар хааж байхад хаана уу?



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.