ЭРЭЭН ХОТОД ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Эрээн хотод Covid-19 халдварын 15 тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус хотод халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Харин Өвөр Монголын Алшаа аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн тоо 79 болжээ.Өвөр Монголын хэмжээнд Хөх хот, Ордос, Алшаа болон Шилийн гол аймаг гэсэн дөрвөн газарт халдвар бүртгэгдсэн.

Өвөр Монголын өөртөө засах орны хувьд өчигдрөөс эхлэн бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ авч эхэлжээ. 

Хятад улсын хэмжээнд халдвар гарсан газруудад хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах зэрэг ажлыг эрчимтэй авч ажиллаж байгаа юм. Энэ удаагийн давлагаа нь цар тахлын давалгаа нийт 11 мужийг хамраад байгаа аж.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.