Д,ЖИГЖИДНЯМАА АГСНЫ НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН ТӨМӨР ЗАМТАЙ БОЛЛОО

Уг төмөр зам нь 2.3 км урт 750 мм-ийн нарийн царигийн төмөр зам аж.  Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн өртөөтэй бөгөөд Монгол гэрийг бэлгэдэн бүтээсэн өртөөний барилга, зэхэлт засвар үйлчилгээ хийх депогийн барилга, автомат хаалт дохиолол бүхий зургаан явган хүний гарам, автомашины гар хаалттай нэг гарам, дохиолол холбооны иж бүрэн тоноглол, эрчим хүчний бүрэн хангамжтай иж бүрэн төмөр зам юм. 


Хүүхэд багачуудыг галт тэргээр аялуулахаас гадна ирээдүйн төмөр замчдад анхан шатны мэдлэг олгох сургалтын төвийг байгуулжээ.

Тус ажлыг санаачилсан Монгол Улсын Гавьяат тээвэрчин, ОХУ, Монгол Улсын “Хүндэт төмөр замчин” Д.Жигжиднямаа агсны нэрэмжит Хүүхдийн төмөр зам болгохоор шийдвэрлэсэн байна.  

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.