ЕБС-Н СУРАГЧ БАГШ НАРЫГ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРУУЛАХАД СҮРЬЕЭТЭЙ БАЙЖ БОЛЗОШГҮЙ 29 ТОХИОЛДОЛЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэх, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.

Эхний ээлжийн үзлэгт Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн  1100 сурагч, 62 багш, ажилтнууд хамрагджээ.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгээр сүрьеэтэй байж болзошгүй 29 тохиолдлыг илрүүлж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хяналтанд оруулжээ.Мөн Коронавируст халдварыг илрүүлэх үзлэгийг давхар зохион байгуулж, нарийн мэргэжлийн эмч нар үзлэг,  зөвлөгөө өгч ажиллалаа.

Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.