ОБЕГ: БАЙШИН ШАТАЖ ДӨРВӨН ХҮН АМИА АЛДЖЭЭ

Өчигдөр 04:04 цагт Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны "Их Дарь-Эх”-н гудамжинд байшин,машин шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын Гал түймэр унтраах,  ангийн алба хаагчид байшин болон Королла загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт дөрвөн хүн өртөж амиа алдсан байна.Нас барсан иргэдийн цогцсыг гаргаж, овог нэр, насыг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.



Та энэхүү мэдээнд үнэлгээ өгнө үү.
Та энэхүү мэдээг бусадтай хуваалцах боломжтой.